1945 оны чөлөөлөх дайн
From Wikipedia, the free encyclopedia
Японы эрх баригчид дэлхийн II дайны туршид Герман, Италитай байгуулсан гэрээндээ үнэнч байж, нэгдсэн үндэсний эсрэг Номхон далай ба Хятадад дайны ажиллагаа явуулж байв. ЗХУ болон Монголд довтлох стратегийн төлөвлөгөө, зорилгоо орхиогүй, гагцхүү тохиромжтой цаг мөчийг хүлээж байжээ.
1945 оны чөлөөлөх дайн Зөвлөлт-Японы дайн (1945) | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Дэлхийн хоёрдугаар дайн | |||||||||
Квантуны армийн эсрэг давшилт, 1945 оны 8 сар. | |||||||||
| |||||||||
Байлдагч талууд | |||||||||
ЗХУ БНМАУ |
Японы эзэнт гүрэн Манж-Го Мэнзян | ||||||||
Удирдагчид | |||||||||
А. Василевский Р. Малиновский Кирилл Мерецков Максим Пуркаев Иван Юмашев Неон Антонов Х. Чойбалсан |
Ямада Отозо ⚐ Пү-И ⚐ Дэмчигдонров ⚐ | ||||||||
Цэргийн хүч | |||||||||
ЗХУ: 1,685,500 цэрэг[1] 26,137 их буу 1,852 гаубиц 5,556 танк, өөрөө явагч их буу 5,368 нисэх онгоц БНМАУ: Монголын талаас Ардын хувьсгалт цэргийн 5, 6, 7, 8 дугаар Морьт дивиз, морьт тусгай хороод, 7-р механикжуулсан хуягт бригад, танк, их буу, авто тээврийн болон холбооны тусгай хороо, нисэх холимог дивиз, шимийн инженерийн тусгай салбар зэрэг гол анги нэгтгэл, хилийн цэргийн отряд, застав, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын ангиуд 16,000-22,000 цэрэг[2] |
Япон: 1,217,000 цэрэг 5,360 их буу 1,155 танк 1,800 нисэх онгоц 1,215 хуягт машин[3] Манжго: 200,000 цэрэг[4] Өвөр Монгол: 17,000 цэрэг | ||||||||
Хохирол | |||||||||
9,726 алагдаж шархадсан сураггүй алга болсон WIA[1] |
83,737 алагдсан 640,276 олзлогдсон |
1943 онд Монгол, Зөвлөлтийн цэргийг хилийн ойролцоо районд байлдах операцын төлөвлөгөөг бэлэн болгосон байжээ. Япон Монгол улсын хилийн ойролцоо цэргийн их хүчийг хуримтлуулж, Хаалган, Рашаан, Жанчхүүгийн (Чжанцзя коу) даваанд том бэхлэлт байгуулж, цэрэг дайны хэрэгцээний төмөр зам, засмал зам, нисэх онгоцны буудал барьсан байв. БНМАУ-ыг өдөөн хатгаж, урьдын адил хил хязгаарыг зөрчсөөр байв. Япон Монгол улсын тухай элдэв гүтгэлэг тарааж, Хятад, Өвөр Монголын ард түмнийг Монголын эсрэг хандуулах гэж оролдож байжээ. 1945 оны VII сарын 26-нд Японтой байлдаж байсан АНУ, Англи, Хятад гурван гүрнээс үг дуугүй бууж өгөх тухай шаардлага тавив. Түүнийг Японы засгийн газар хүлээж авсангүй. Зөвлөлт засгийн газар Крымийн бага хурлаас хүлээн авсан үүргээ биелүүлэн, 1945 оны IV сарын 5-нд, Японтой байгуулсан харилцан үл довтлох гэрээг цуцалсан бөгөөд наймдугаар сарын 9-нд Японы эсрэг дайн зарлав. Японы милитаризмыг бут цохиж, дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн голомтыг унтраахын төлөө явуулсан шудрага хун төрөлхтний нийтийн ариун үйлсэд хувь нэмэр оруулах, еөрийн орны аюулгүй байдлыг хангах, Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протокол гэрээгээр хүлээсэн үүргийг харгалзан БНМАУ-ын Засгийн газар 1945 оны VIII сарын 10-нд Японд мөн дайн зарлав. Монгол ардын хувьсгалт цэрэг нь оперативын удирдлагын хувьд Зөвлөлтийн армийн Өвөр Байгалын фронтын бүрэлдэхүүнд дэслэгч генерал И.А.Плиевийн удирдлагад багтаж, зөвлөлтийн нэгтгэл ангиудын хамт «өмнөд бүлэг» гэгч морьт механикжуулсан группийг бүрэлдүулсэн билээ. Тус группэд Монголын талаас Ардын хувьсгалт цэргийн 5, 6, 7, 8 дугаар Морьт дивиз, морьт тусгай хороод, 7-р механикжуулсан хуягт бригад, танк, их буу, авто тээврийн болон холбооны тусгай хороо, нисэх холимог дивиз, шимийн инженерийн тусгай салбар зэрэг гол анги нэгтгэл, хилийн цэргийн отряд, застав, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын ангиуд оролцжээ. Тус группэд бүгд 42 мянган цэрэг, офицер, 28 мянган морь, 403 танк, хуягт машин, 610 их буу, миномёт, пуужинт их буу багтаж байв. Манай зэвсэгт хүчнийг БНМАУ-ын маршал Х.Чойбалсан, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн нар командалжээ. Японы эсрэг дайнд бэлтгэх ажил БНМАУ-д 1945онд эхэлжээ. 1945оны VII сард Х.Чойбалсан нар зөвлөлтийн дээд удирдлагатай уулзан, дайнд хэрхэн оролцохыг урьдчилан тохирсон байжээ. 1945 оны долоо, наймдугаар нисэх дивиз, хуягт бригад, их буу, холбооны хороод зэрэг техникийн анги, нэгтгэлийн хүн хүч, зэвсэг техникийг өргөтгөн шинэчилж хуваарилсны дээр морьтдивиз, хороодын сэлэмт суман бүрийн галын хүчийг зузаатгасан байна. 35 хүртэлх насны идэрчүүдийг цэргийн албанд дайчлан татав. Шинэ цэргийг хүчний төвлөрөлтийн түшиц газар саадгүй хүргэх зорилгоор 22 400 гаруй морь бүхий 102 өртөө байгуулж, армийн агтны тусгай дивизион, рот-отрядуудыг байгуулжээ. Артал, эмнэлгийн албыг бэхжүүлсэн байна. Морьт механикжуулсан группийн бүрэлдэхүүнд орсон Монгол-Зөвлөлтийн цэргийн гол анги нэгтгэл 1945 оны VII сарын сүүлчээр Сайншанд, Байшинтын районд БНМАУ-ын өмнөд хилээс 90-100 км-ийн зайд жигдэрч, байлдааны бэлтгэлийг дууссан байв. БНМАУ-ын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд нь багтаж байсан Өвөр Байгалын фронтын өмнөд бүлэг давшилтынхаа гол цохилтыг БНМАУ-ын Тамсагбулагийн районоос Их Хянганы нурууг давж Чанчунь, Мүгдэнгийн чиглэлээр хийж, фронтын бусад хүчтэй хамтран Квантуны армийг Манжуурын төв хэсэгт бүслэн бут цохих үүрэгтэй байв. Долоннуур-Жэхэгийн чиглэлийн бүрэлдэхүүнд Монголын талаас 5-р морьт дивиз, танкийн 3-р хороо, холбооны тусгай хороо, нисэх холимог дивиз, мен 11, 12-р тусгай морьт хороо зэрэг анги нэгтгэл багтаж байв. Чуулалт хаалга буюу Жанчхүүгийн чиглэл дэх Монгол-Зөвлөлтийн мотомеханикжуулсан анги нэптэлээс бүрдсэн хоёрдахь группт МАХЦ-ийн мотомеханикжуулсан 7-р хуягт бригад, их бууны 3-р хороо багтаж байжээ.