From Wikipedia, the free encyclopedia
Мале (Malé, дивехи хэлээр މާލެ) нь Энэтхэгийн далайд орших арал-улс Мальдивын нийслэл бөгөөд Мале арал болон Вилингири арлыг эзлэн орших хот юм.
Тус улсын улс төр, эдийн засгийн төв, гадаад худалдааны боомт. Сүүлийн жилүүдэд эрс хөгжиж байгаа аялал жуулчлал болон загас агнуурын салбар ихэд хөгжсөн. Хүн ам нь 2004 оны байдлаар 81,600. Малегийн олон улсын нисэх онгоцны буудал нь Хулхуле хэмээх зэргэлдээ арал дээр оршдог.
2004 оны 12 сарын 26-нд Индонезийн Суматра арлын орчимд болсон газар хөдлөлтийн улмаас үүссэн цунамид хотын 2/3 нь нэрвэгдсэн ч дэлхийн дулаарлаас үүдэлтэй далайн усны түвшин нэмэгдэж, Мальдивын арлууд живэх аюулд тулгараад байгаагаас хамгаалж, далан босгосон байсан тул цунамигийн эрчийг сааруулж, нэг ч хүний амь үрэгдээгүй юм.
Мале хот нь хүн амын төвлөрлөөр дэлхийд дээгүүр ордог бөгөөд нягтшилыг саармагжуулах зорилгоор арлын зүүн хойд талд хиймэл арал барьж, иргэдээ нүүлгэн шилжүүлж байгаа боловч шинэ арал дээр дэд бүтэц хөгжөөгүйн улмаас одоогоор зөвхөн цунамид нэрвэгдэж орон гэргүй болсон хүмүүс л хиймэл арал руу шилжин суурьшаад байгаа аж.
Мале | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Мале
Эх сурвалж: WMO; wetterkontor.de |
Wiktionary: Мале – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.