Америкийн сагсан бөмбөгчин From Wikipedia, the free encyclopedia
Майкл Оловоканди (Англи: Michael Olowokandi, 1975 оны дөрөвдүгээр сарын 3-нд Нигери улсын Лагос хотод төрсөн) — Английн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин юм. 1998 онд драфтыг тэргүүлж, Лос-Анжелес Клипперс багт элссэн.
Майкл Оловоканди | |||
Michael Olowokandi | |||
Оловоканди 2006 онд. | |||
Зодог тайлсан | |||
Төвийн тоглогч | |||
Өндөр: | 213 см | ||
Жин: | 122 кг | ||
Иргэншил: | Нижер, Англи | ||
Мэндэлсэн: | 1975 оны 4 сарын 3 | ||
Ахлах сургууль: | Ньюлендс Манор (Зүүн Суссекс, Сифорд) | ||
Драфт: | 1, 1998, Лос-Анжелес Клипперс | ||
НБА-гийн үзүүлэлт | |||
Тоглолт: | 500 | ||
Оноо: | 4135 (8.3 тоглолтын дундаж) | ||
Авалт: | 3414 (6.8 тоглолтын дундаж) | ||
Дамжуулалт: | 327 (0.7 тоглолтын дундаж) | ||
Таслалт: | 226 (0.5 тоглолтын дундаж) | ||
Хаалт: | 697 (1.4 тоглолтын дундаж) | ||
Тоглогчийн замнал | |||
| |||
|
Эцэг эх нь Нигерийн дипломат гэр бүл байсан бөгөөд Майкл Оловокандиг бага байхад нь Лондонд шилжиж иржээ. Бага сургуульд байхдаа крикет, регби тоглодог байлаа. 1998 онд эдийн засгийн бакалавр зэрэг горилоод драфтад оролцжээ.
Оловоканди Лос-Анжелес Клипперс багт драфтын тэргүүн сонголтын хувиар элссэн юм. Драфтын сунгаанд Пол Пирс, Винс Картер болон Дирк Новицки нарын ирээдүйн шилдгүүд байв. Түүний хувьд эн зэрэгцэхүйц байх байсан ч замнал нь эсрэгээр байсаныг дурдах юун. 2002 онд бэртэл авсан үедээ зодог тайлах тухай анх бодож байв. Гэхдээ тухайн улиралд 12.3 оноо, 9.1 бөмбөг авалт, 2.2 хаалт дунджилж замналын дээд үзүүлэлтээ тогтоожээ. 2003 онд Миннесота Тимбервулвз, Бостон Селтикс багуудад харьяалагдаж байгаад 2006 онд спортоо орхисон юм.
Түүнийг НБА-гийн драфтыг тэргүүлэгчдээс хамгийн тааруу амжилттай тоглогч хэмээдэг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.