From Wikipedia, the free encyclopedia
Мазерати (Итали: Maserati Società per azioni [mazeˈraːti]) нь Италийн Модена хотод төвтэй автомашин үйлдвэрлэгч юм. Тус аж ахуйн нэгж нь 1914 онд Болоньяд[4] байгуулагджээ. Компанийн маркийн тэмдэг нь гурван сэрээ.
Maserati S.p.A. Мазерати ХК | |
---|---|
Эрх зүйн хэлбэр | Хувьцаат Компани |
Үүсгэн байгуулагдсан | 1914 он[1] |
Төв байр | Модена, Итали |
Удирдлага |
|
Ажилчид | 1100 (2013 он) |
Эргэлтийн хөрөнгө | 4,06 тэрб. EUR (2017 он)[3] |
Салбар | Автомашин үйлдвэрлэл |
Цахим хуудас | www.maserati.com |
1950-иад онд Мазерати нь автомашины уралдаанд нэлээд амжилт гаргасны дотор 1957 оны Формула 1 уралдаанд Хуан Мануэль Фанжиог нисгэгчээр авч оролцон автомашины дэлхийн аварга болж байв. Мазерати нь угтаа Ферраритай өрсөлдөгчийн харьцаатай боловч 1997 оноос 2005 оныг хүртэл Фиат Крайслер Автомобайлс (ФКА) концерн доторх Ферраригийн охин компани болж үйл ажиллагаагаа явуулж байв. ПСА ба ФКА нэгдэн, Стеллантис концерныг шинээр байгуулсны дараа Мазерати нь тус концерны нэгэн марк болж байна.
1914 оны арванхоёрдугаар сарын 1-нд Болоньяд «Алфиери Мазерати Хувьцаат Компани» (Società Anonima Officine Alfieri Maserati) нэртэйгээр анх гэр бүлийн компани болон байгуулагдав. Компанийг нь үүсгэн байгуулагч нь Алфиери Мазерати бөгөөд сүүлд түүний гурван төрсөн дүү бас нэмэгдсэн байдаг.
Карло (1881–1910), Биндо (1883–1980), Алфиери (1887–1932)[5] Марио (1890–1981), Этторе (1894–1990), Эрнесто Мазерати (1898–1975) нь бүгд Ломбард мужийн Вогера хотод төржээ. Тэдний эцэг нь төмөр замын инженер мэргэжилтэй нэгэн байв. Зураач мэргэжилтэй Марио Мазератиг эс тооцвол ах дүү Мазерати бүгд техникт сонирхолтой болж өсцгөөв.[6]
1898 онд Карло Мазерати анхныхаа мотоциклийг зохион бүтээсэн ба түүгээрээ тэр хэд хэдэн уралдаанд оролцсон байна. XX зууны эхээр тэр Фиатад туршилт ба уралдааны автомашины жолоочоор ажиллах болсон ба энэ үеэрээ тэр хааяа хааяа Винченцо Ланчатай бас хамтран ажиллаж байжээ. Карло 1903 онд Изотта Фраскинид, 1907 онд Бианкид, 1909 онд Юниор автомашины үйлдвэр зэрэгт ажиллаж байв. 1910 онд Карло Мазерати сүрьеэ өвчний улмаас нас нөгчив.[6]
Алфиери ба Биндо Мазерати хоёр ахыгаа даган 1903 онд Изотта Фраскинид ажилд оржээ. Тэд 1910 онд Аргентин дахь Изоттагийн салбарт ажиллахаар Миланы автомашин үйлдвэрлэгчээс томилолт аван явсан байна. Алфиери Буэнос-Айрест байхдаа Изоттагийн техникийг ашиглан нэгэн уралдааны тэрэг зохион бүтээж, түүнээ өөрөө унан уралдаж байсан ба 1914 онд ах дүүс буцаад Италидаа ирцгээв.
Алфиери Мазерати 1914 оны арванхоёрдугаар сарын 1-нд Болонья хотод өөрийн компаниа үүсгэн байгуулсан ба энэ компанидаа Изотта Фраскинийн автомашиныг уралдааны зориулалттай болгон өөрчлөх ёстой байжээ. Итали дэлхийн нэгдүгээр дайнд орсноор түүний засварын цехийн ажил үндсэндээ зогссон байдаг. Дайны үеэр Алфиери очлуурыг хөгжүүлэх ажил хийсэн бол түүний дүү Эрнесто нь ахыгаа цехтэй болоход нь тусалж байгаад, дайны дундуурх үеэр Франко Тозид зориулан нисэх онгоцны хөдөлгүүрийн зохион бүтээгчээр ажиллав.[6][7][8]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.