![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/74/Louis_de_funes_1978_ws_1-zoom-frameless.png/640px-Louis_de_funes_1978_ws_1-zoom-frameless.png&w=640&q=50)
Луй де Фунес
From Wikipedia, the free encyclopedia
Луи де Фүнес буюу Жермэйн Давид де Фүнес де Галарза (франц. Louis Germain David de Funès de Galarza, 1914 оны 7 сарын 31 - 1983 оны 1 сарын 27) нь Францын болон дэлхийн инээдмийн киноны аугаа жүжигчин билээ. Түүнийг мэддэг хүн бүхэн гайхалтай эрч хүчтэй жүжиглэлт, нүүр царайны хувиралт, тэвчээргүй байдлаар нь дурсдаг.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/74/Louis_de_funes_1978_ws_1-zoom-frameless.png/320px-Louis_de_funes_1978_ws_1-zoom-frameless.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/23/Louis_de_Fun%C3%A8s_%E2%80%94_L%27Homme_orchestre_%281970%29_%28recadr%C3%A9%29.jpg/640px-Louis_de_Fun%C3%A8s_%E2%80%94_L%27Homme_orchestre_%281970%29_%28recadr%C3%A9%29.jpg)
Тэрээр маш олон оронд их алдартай жүжигчин билээ. Түүнийг Франц, хуучин Чехословак, Унгар, Герман, Испани, Бельги, Ливан, хуучин Югослав, Нидерланд, Итали, Грек, Польш, Португал, Румын, Болгар, Израил, Турк, Албани, Монгол болон хуучин ЗХУ-д маш сайн мэддэг бол харин англи хэлээр ярьдаг улсуудад төдийлөн алдартай биш. АНУ-д 1974 онд "Рабби Якобын солиотой явдал" хэмээх киногоор л танил болсон байна. 1968 онд Францын шилдэг жүжигчин болжээ. Түүний хамгийн алдартай кино нь “Сент Тропезын цагдаа” цуврал юм. Тэрээр уур хилэн, жигшил зэвүүцэл, гайхшрал зэргийг нүүрний хувирлаар гайхалтай үзүүлдэг байсан. Тэрээр "хамгийн багадаа 500,000 хүн үзэхээр кинонд тоглоно" хэмээн хэлж байжээ.