Кувейт
From Wikipedia, the free encyclopedia
Куве́йт, албан ёсоор Кувейт Улс — Өрнө Азид оршдог бүрэн эрхт улс юм.
Кувейт Улс | |
---|---|
Төрийн дуулал: النشيد الوطني ан-Нашид аль-Ватани "Үндэсний Төрийн Дуулал" | |
Нийслэл ба томоохон хот | Кувейт хот |
Албан ёсны хэл | Араб хэл[1] |
Угсаатны бүлгүүд (2018)[2] |
|
Шашин (2013)[2] |
|
Ард түмний нэршил | Кувейтчүүд |
Төр засаг | Нэгдмэл парламентын хагас-үндсэн хуульт хаант засаг[3] |
• Эмир | Наваф аль-Ахмед аль-Жабер ас-Сабах |
• Хунтайж | Мишааль аль-Ахмед аль-Жабер ас-Сабах |
• Ерөнхий Сайд | Ахмед Наваф аль-Жабер ас-Сабах |
• Үндэсний Ассамблейн дарга | Ахмед аль-Садун |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Ассамблей |
Үүсгэн байгуулалт | |
• Кувейтийн шейхт нутаг | 1613 |
• Бани Халид Эмиратаас тусгаар тогтнов | 1752 |
• Англи-Кувейтийн гэрээ | 1 сарын 23, 1899 |
• Англи-Османы конвенц | 7 сарын 29, 1913 |
• Их Британитай хийсэн гэрээнүүдийн дуусгавар | 6 сарын 19, 1961 |
5 сарын 14, 1963 | |
• Одоогийн үндсэн хууль | 11 сарын 11, 1962 |
Газар нутаг | |
• Нийт | 17,818 км2 (152) |
• Усны эзлэх талбай (%) | бага |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 4,294,621[4] (137) |
• Нягтаршил | 200.2/км2 (62) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲$248.113 тэрбум[5] (65) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $51,528[5] (30) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲$183.576 тэрбум[5] (59) |
• Нэг хүнд ноогдох | ▲$38,123[5] (26) |
ХХИ (2021) | ▲ 0.831[6] маш өндөр · 50 |
Мөнгөний нэгж | Кувейт динар |
Цагийн бүс | UTC+3 (АСЦ) |
Огнооны формат | өө/сс/жжжж (МЭ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +965 |
Домэйн нэр | .kw |
Вэбсайт www.e.gov.kw | |
|
Кувейт Персийн булангийн умард үзүүрт байрладаг. Хуурай газраар Ирак, Саудын Арабтай хиллэдэг.
17.8 мянган км² газар, 4.3 сая хүн амтай. Хүн амын 60% араб угсаатан. Нутгийн уугуул иргэн 30%-ийг эзэлдэг бол 70%-ийг гадаадын цагаач, ажиллах хүчин эзэлдэг. Албан ёсонд араб хэлийг ашиглана. Лал шашин зонхилно.
Кувейт нь дундад зуунаас худалдааны боомт байсан. 1961 онд Их Британийн ивээлээс гарч тусгаар тогтносон. 1990-1991 онд Иракт эзлэгдэж байлаа. 1938 оноос газрын тос ихээр олборлож, нэг хүнд ноогдох орлогоор дэлхийд эхний 10-т ордог амьжиргааны түвшин сайн орон болсон. Хэмжээт эрх хаант засагтай. Төрийн тэргүүн нь эмир цолтой. 1962 оны үндсэн хуулийг баталсанаар Араб дахинд хамгийн ардчилсан, либерал үзэлтэй орон болжээ.
Нийслэл нь Кувейт хот. Мөнгөний нэгж кувейт динар нь дэлхийн хамгийн чанга ханштай мөнгөний нэгж юм.