Косово
From Wikipedia, the free encyclopedia
Косово (алб. Kosova эсвэл Kosovë; серб. Косово), албан ёсоор Бүгд Найрамдах Косово Улс (алб. Republika e Kosovës; серб. Република Косово / Republika Kosovo ) нь Зүүн Өмнөд Европт, Балканы хойгт оршдог, хэсэгчлэн хүлээн зөвшөөрөгдсөн улс юм.[15][16][17] 2008 оны 2 сарын 17-нд Косово нь Серби улсаас тусгаар тогтнолоо тунхагласан.[18] Үүнээс хойш Косовог НҮБ-ын 98 гишүүн улс бүрэн эрхт улс гэж дипломат ёсоор хүлээн зөвшөөрсөн.
Бүгд Найрамдах Косово Улс | |
---|---|
Төрийн дуулал: Himni i Republikës së Kosovës "Бүгд Найрамдах Косово Улсын төрийн дуулал" | |
Төлөв | |
Нийслэл ба томоохон хот | Приштинаa 42°40′N 21°10′E |
Албан ёсны хэл | |
Орон нутгийн хэл | |
Угсаатны бүлгүүд (2019)[3] |
|
Шашин (2015)[4] |
|
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Вьоса Османи |
• Ерөнхий сайд | Альбин Курти |
• Хурлын дарга | Глаук Коньюфка |
Хууль тогтоох байгууллага | Хурал |
Байгуулагдсан | |
• Косовогийн виялет | 1877 |
• Лондоны гэрээ | 1913 |
• Югослав дахь өөртөө засах мжу | 1 сарын 31, 1946 |
• Бүгд Найрамдах Косова Улс | 7 сарын 2, 1990 |
• Кумановогийн гэрээ | 6 сарын 9, 1999 |
• НҮБ-ын захиргаа | 6 сарын 10, 1999 |
• Тусгаар тогтнолын тунхаглал | 2 сарын 17, 2008 |
• Удирдах бүлгийн хяналтын дуусгавар | 9 сарын 10, 2012 |
• Брюсселийн гэрээ | 4 сарын 19, 2013 |
Газар нутаг | |
• Нийт | 10,887[5] км2 |
• Усны эзлэх талбай (%) | 1.0[6] |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 1,761,985[7] (151) |
• Нягтаршил | 162/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $27.66 тэрбум[8] (148) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $15,620[8] (100) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $9.99 тэрбум[8] (155) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $5,641[8] (104) |
ОТББИ (2017) | ▲ 29.0[9] бага |
ХХИ (2016) | ▲ 0.742[10] өндөр |
Мөнгөний нэгж | Евро (€)b (EUR) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
Огнооны формат | өө.сс.жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +383 |
ISO 3166 код | XK |
Домэйн нэр | .xkc (санал болгосон) |
|
Косово нь Балканы төв хэсэгт байрладаг далайд гарцгүй улс бөгөөд 10,887 км2 газрыг эзэлдэг. Косово нь зүүн хойд талаасаа Серби, зүүн өмнөд хэсгээрээ Умард Македон, баруун өмнөд хэсгээрээ Албани, баруун талаараа Монтенегро улстай хиллэдэг. Косовогийн төв хэсгийн ихэнх хэсгийг Метохи, Косовогийн өргөн уудам тал эзэлдэг. Баруун өмнөд, зүүн өмнөд хэсэгт Проклетие ба Шар-Планина уулс тус тус оршдог. Нийслэл хот нь -Приштина.