Киргизүүд (Орос: киргиз, кир. кыргыз) — Киргиз улсын үндсэн хүн ам болсон, түрэг угсаат ард түмэн, 4.6 сая хүнтэй үндэстэн. Төрөлх киргиз хэл нь алтай язгуурын түрэг салбарын кыпчак бүлэгт хамаардаг. Киргиз улсаас гадна Узбекистан, Хятад, Орос, Тажикистан зэрэг оронд цөөн хувиар аж төрж байна.

Quick Facts Бичгийн нэр, Өнөөгийн байдал ...
Киргизүүд
Кыргыздар (Киргиз)
Thumb
Бичгийн нэр1. Монгол: киргиз — киргизүүд
2. Орос: киргиз — киргизы
3. кир. кыргыз — кыргыздар
Өнөөгийн байдал
Нутаг оронДэлхий даяар — 4.6 сая. Үүнээс:

 Киргиз4,006,009 (2012)[1]
 Узбекистан — 250 мянга (багцаа)[2]
 Хятад — 187 мянга (2010)[3]
 Орос — 103,422 (2010)[4][5]
 Тажикистан — 60,715 (2010)[6]

 Казахстан — 26.8 мянга (2011)[7]
Хэл аялгакиргиз хэл, орос хэл
Бичиг үсэгкирилл үсэг, араб үсэг
Шүтлэгсуннит дэгт Исламын шашин
Төрөл холбоо
Ойр төрөлалтай ястан, шор, хакас ястан
Хэл угсаатүрэг (түрэг төрлийн хэлтэн)
Өвөг дээдэсЕнисейн киргиз, усунь
Close

Нэр

Өдгөө монгол хэлээр Монгол улсад «киргиз», «кыргыз» гэж янз янзаар бичиж байна. Хамгийн дэлгэр нь ЗХУ-ын хожуу үеэс Монголд танигдсан киргизказах»-тай адил тохиолдол). Гурван хэлний авиа, үсэг сэлгэлтээр ялгагдана. Чингиз Айтматовын нэртэй хавсруулж жишэе. Киргизээр «кыргыз», «Чыңгыз» гэж бичсэн нь оросоор «киргиз», «Чингиз», «Чингис» гэж бичих зүй тогтол байна. Монголд анхны томоохон гэх 1982 оны толь бичигт хүнд нь «Киргиз»-ийг, улсад нь «киргиз»-ийг хамааруулсан удаатай.[8] Хятадад монголоор «ᠬᠢᠷᠭᠢᠰ» (Киргиз), Орост буриадаар «Киргиз», халимагаар «буруд» (бурууд) гэж бичдэг боловч давтамж цөөн. Дээрх гурван нэр «хяргас», «хягас», «хагас», «хакас» зэрэг үгстэй ижил гаралтай.[9]

Язгуур гарал

Гол өгүүлэл: Киргизийн түүх ба Енисейн киргиз

Енисейн киргизээс гаралтай гэдэг ч Енисейн Киргизээс гаралтай гэдэг нь батлагдсан хакасуудаас өөр буюу кипчак бүлгийн хэлээр ярьдаг учир Енисейн Киргизтэй холбоогүй байж болох юм гэсэн таамаг бий. Енисейн киргизүүд Төв Ази, Өмнөд Сибирь, Енисей мөрний дагуу нутгаар нутаглаж байв.

Эрдэмтэд 2000-3000 жилийн өмнө Киргизүүд Енисей мөрний дагуу буюу Минусын хотгорт эсвэл Монголын баруун хойд хэсэг Хяргас нуур орчим мөн Зүүнгарын нутагт байсан гэсэн гурван хувилбар дэвшүүлдэг ч ихэнх эрдэмтэд Минусын хотгорт анхнаасаа байсан гэж үздэг байна.

Мөн ихэнх киргизүүдэд ДНХ шинжилгээ өгхөд монгол цус их эзлэдэг нь Монголчуудтай холилдож байсны илрэл юм

Николай Гусейнов киргизүүд нирунчуудад түрэгдэн V-VI зууны үед Минусын хотгорт нүүн очсон гэж үзжээ.[10]

Гэвч ихэнх эрдэмтэд тэднийг Хүннү, Сяньбийн үед Минусын хотгорт төвлөрөн суурьшиж байсан гэж үздэг.

Енисейн Киргизүүд Кидан улсын захиргаанд Х зууны сүүлийн хагаст байсан байж болох юм.[10] Энэ үед Киргизийн хаант улс дотоодын зөрчилдөөний улмаас хүч нь суларсан байв.[10] XIV -XV зууны туршид зарим киргиз одоогийн Киргиз буюу Тэнгэр уулын баруун хэсэгт ирсэн боловч ихэнх нь хэсэг нь урьдын адил Минусын хотгорт үлджээ.[10] Зарим эрдэмтдийн үзэж буйгаар тэднийг Енисей мөрнөөс нүүн ирэхэд Тэнгэр уулын баруун хэсэгт өөр нэгэн Киргиз хүмүүс байсан гэж үздэг ба XVIII зуунаас өмнө Киргиз оронд Киргизүүд хэзээ, хэрхэн очсон нь тодорхойгүй байдаг. Эдгээр Киргизүүд бие биенээ огт мэдэхгүй байсан бөгөөд Киргизийн хаант улс урд зүгт довтолгоон хийсний дараа зарим хэсэг нь үндсэн хэсгээсээ салж Тэнгэр ууланд очсон бололтой.

18-р зууны эх хүртэл Киргизүүд Тэнгэр уулын Киргиз, Енисейн Киргиз гэсэн хоёр бүлэгт хуваагдаж байв.

15-18-р зуунд Минусын хотгорт Киргизийн Хонгорай гэдэн аймгийн холбоо оршин тогтнож байсан нь Зүүнгарын хаант улс, Хотгойдын ханлиг, Монгол улсаас гадна оросуудын Сибирийг эзлэх замд саад болох нэгэн цэргийн хүч болжээ.[10]

XVIII зууны эхэнд Зүүнгарын Цэвээнравдан хаан Енисейд байсан Киргизүүдийг Оросын захиргаанд орохоос болгоомжлон өмнө зүг одоогийн байгаа нутаг руу нь нүүлгэсэн байна.[10] 1703 оны 7 сард 3000 хүнтэй зүүнгарын цэрэг Хонгорайн нутагт очин нутгийн Киргиз ноёдын тусламжтай 15-20,000 хүн буюу Хонгорайн хүн амын ихэнхийг цуглуулан 3 замаар зүүнгарын цэргийн хамгаалалтан дор Чүй гол, (Иссык-Куль нуур орчмоос эх авдаг гол) Эмиль гол (Казах-Хятадын хил орчмын гол) Алакөл нуурын орчимд нүүлгэн шилжүүлжээ.[10] Нүүн ирсэн Киргизүүд Зүүнгарын цэргийн болон хилийн албанд хүчин зүтгэж байв.[10] Хонгорайчуудын ихэнхийг нүүснийг оросууд ашиглан 1704-1706 онд Минусын хотгорт үлдсэн Киргизүүд рүү хэд хэдэн довтолгоон хийж мөн Зүүнгараас буцан ирсэн цөөн тооны Киргизүүдыг довтолжээ.[10] Хонгорайн нутгийг буюу одогийн Хакасыг 1707 онд оросууд эзлээд Абаканы цэргийн шивээг яаран байгуулж цаашдын довтолгоондоо ашиглах болжээ.

А. Абдыкалыков 1703 онд ихэнх Киргизүүд зүүнгарчуудаас нуугдан үлдсэн байж болох юм гэж үзсэн байна.[11]

Thumb
16-р зууны Сибирь. Киргизүүдийг ягаан, моторчуудын байршлийг бор өнгөөр тэмдэглэсэн байна

Мөн тэрээр 18-р зууны эхэн үед Киргизүүдийг олноор нь одоогийн Киргизстаны нутаг дэвсгэр нүүлгэн шилжүүлсэн гэх баримт олдохгүй байгаа тухай бичсэнээс үзэхэд Киргизүүдийг Киргизстаны нутгаас хойд зүгт Алаколь нуур орчим суулгасан бололтой.

Цэвээнравдан үлдсэн Киргиз хүмүүсийг 1706 году онд Зүүнгар руу нүүлгэсэн бөгөөд энэ нүүдэл нь урьдынхтай харьцуулахад хэмжээгээр тийм их биш байв.[10] Энэ үед зарим Киргизүүд Саяны нурууг даван хотгойдын Бүүвэй гүн дээр очин түүнд дагаар оржээ. Мөн нилээдгүй тооны Киргизүүд алтайчууд, телеутууд ба казахуудын дунд суусан байна.[10]

Енисейд үлдсэн Киргизүүдийн газар нутгийг захирахын төлөө Зүүнгар, хотгойдын Алтан ханы угсааны Бүүвэй гүн, Орос өрсөлдөж байв.[12] Бүүвэй гүн миний өвөг эцэг Гэндэн дайчин Киргиз, тува, моторуудыг (мотор буюу матор - Енисейн эх, Саяны нурууны хойд хэсгээр амьдарч байгаад 1840-өөд онд орос, түрэгүүдэд уусан мөхсөн цөөн хүнтэй самоедь үндэстэн) захирч байсан хэмээн мэдэгдэж байсан бол Орос түүний мэдэгдлийг эсэргүүцэн одоо Киргизүүд Оросын харъяат болсон тул хотгойдын харъяаны нутаг биш гэж үзэж байв. Мөн манж нар оросуудыг Абаканы шивээгээ устгахыг шаардаж байв.

Оросууд XVIII зууны оросууд Киргизүүдийг эргэн ирэхээс болгоомжлон Минусын хотгорт сууурьшихаас болгоомжилж байв.[10] В 1733-1736 онд Оросын зөвшөөрлөөр зарим Киргизүүд буцан иржээ.[10] Энэ үед манжийн цэрэг Киргизүүдийн зарим хэсгийг Манжуур руу нүүлгэсэн нь одоо Хятадын Цицикар, Харбин хотын орчимд байгаа фуюйгийн ба Харбины Киргизүүд болжээ.[10] 1755-1757 онд Зүүнгар унах үе олон тооны Киргиз эрэгтэйчүүд манжийн цэрэгт алагдаж цөөн тооны зүүнгар, Киргизүүд Халимагийн хант улс руу дүрвэн очжээ.[10] Тэнд очсон Киргизүүд халимагуудад ууссан бол Сибирьт үлдсэн хэсэг нь шор, алтайчуудын бүрэлдэхүүнд оржээ.

Зарим эрдэмтэд Енисейн буюу Сибирийн Киргизүүдээс үлдсэн хэсэг нь одоогийн хакасчууд болсон гэж үздэг. Мөн цөөн тооны Киргизүүд Монголын нутагт ирж Сэлэнгэ, Идэр голд суурьшин халхчуудад ууссан бөгөөд Киргизүүд Эрхүү мужийн буриадуудын бүрэлдэхүүнд ч орсон байж болох юм.[10] Ийнхүү 18-р зуунд Киргизүүд Тэнгэр уулаас Манжуур хүртэлх нутагт хэсэг бүлгээрээ салан сарнисан ч хүн амын үндсэн хэсэг нь яваандаа Тэнгэр ууланд төвлөрч одоогийн Киргиз улсыг байгуулжээ. Енисейн Киргизийн хаант улсыг залгамжлагч нь Киргиз улс, ОХУ-ны бүрэлдэхүүн дэх Хакас улс хоёр гэж үздэг.

Киргизүүд 13-р зуунаас Монголчуудын тэлэлтэнд автан Алтан орд ба Цагаадайн улсын бүрэлдэхүүнд, хожим Ойрадын мэдэлд байгаад 1510 онд биеэ даасан гэж үздэг. Киргиз аймгууд 17-р зуунаас Халимагуудын довтолгоонд өртөн, Зүүн гар хүчирхэгжин гарч ирснээр Ойрдын мэдэлд орж, 18-р зууны дунд үес Манжууд Зүүн гарыг эзэлснээр Манжийн захиргаанд оржээ. Манжуудын хүч, хяналт суларсан 19-р зууны эхээр Кокандын ханлигт (Таранч, Сартууд буюу Тажик ба Узбекүүдээс бүрдсэн, доголон Төмөрийн хойчисын байгуулсан улс бөгөөд1709-1876 онуудад оршин байжээ) автжээ. 1876 онд тус бүс нутгийг хаант Орос өөртөө нэгтгэсэнээс үүдэн олон бослого тэмцэл гарч, олон олон Киргизүүд Памир болон Афганд дүрвэн гарчээ. 1916 оны Төв Азийн бослого дарагдснаар мөн олон Киргизүүд Хятадад дүрвэн гарчээ. Одоо Хятадад 145 мянган Киргизүүд Кизил Киргиз Автоном Мужид голлон оршин сууж байна.

Киргизийг 1919 онд Зөвлөлт засаг тогтсоноор Зөвлөлтүүд бүрэлдэхүүндээ оруулж, Кара-Киргиз Автономит Область гэх болж, 1925 онд Казах Киргиз хоёрыг салган, 1936 оны 12 сард Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Киргиз Улс болгосон байна. 1991 онд Киргизүүд тусгаар тогнолоо зарлан Бүгд Найрамдах Киргиз Улсыг тунхаглажээ. 2005 оны 3 сарын Парламентийн сонгуулийн дараагаар “Алтан зулын хувьсгал” гарч, 4 сард анхны ерөнхийлөгч Аскар Акаевыг огцруулжээ. Уг хувьсгалаар парламентийн 75 гишүүний 3 нь алагдсан бөгөөд үүний дараа нөхөн сонгуулиар ахынхаа оронд гарсан бас нэгэн гишүүн алагдсан байна. Алагдсан 4 гишүүн хууль бус бизнесийн байгууллагатай холбоотой байжээ. Өнгөт хувьсгалын үр дүнд байдал нэлээд өөрчлөгдсөн хэдий ч улс орны дотоод амьдралд авлига хээль хахуулийн төвшин өндөр, хүний эрхийн үзүүлэлт доогуур, хуулийн хэрэгжилт муу зэрэг сөрөг үзэгдэл их байна. Мөн 2009 онд Төв Ази дахь Америкийн цорын ганц цэргийн бааз болох Манасын цэргийн аэродромыг нутгаасаа гаргасан бөгөөд ингэснээрээ жилд орж ирэх арван хэдээс жаран хэдэн сая долларын орлогоос татгалзсан явдлыг Орос болоод Хятадын нөлөө байх хэмээн шинжээчид таамагладаг. 2007 оны байдлаар 5.2 сая хүн амтайгаас 69% нь Киргиз (9% орос, узбек 14.5%, татар 1.9%, уйгур 1.1%, тажик 1.1%, казах 0.7%, украин 0.5%) юм. Тэнгэр уулын бүс, өндөр уулсын ян сарьдагууд, Иссык-Куль нуур, Турфаны хөндий гээд энэ орны байгалийн сайхныг гайхан бишрэм бөгөөд Дунд Азийн Швейцар гэгддэг.

Киргизүүдийн тухай өгүүлэхэд Манас хэмээх баатарлаг тууль, түүнийг уянгалуулан хайлах манасч (манайхны туульч, хуурч, хуурчинтай адил) буюу Манас хайлагчийн болон Киргизийн алдарт зохиолч Чингиз Айтматовыг тухай дурдахгүй өнгөрч болохгүй юм. Манас тууль нь нэн эртний амаар дамжуулан ирсэн Киргиз түмний түүх соёлын их өв билээ. 15 зуунаас эхтэй гэгдэх энэхүү туулийг зарим нь 7-р зуунаас ч эхтэй хэмээдэг ба 1885 онд анх бичгийн хэлнээ буулгажээ.

Тархалт

Киргиз

Киргиз улсад 2012 оны эхний байдлаар 4 сая 6 мянган Киргиз хүн байгаа нь улсын бүх хүн амын 72.2% гэсэн үг.[13] Улс даяар Киргизүүд тархан суурьшдаг. Хамгийн олондоо Нарын мужид 99.2%, багадаа Чүй мужид 59.1% буюу улсынхаа 9 том нэгжид бүгдэнд нь олонх байж чадаж байгаа. Зөвлөлт Киргизийн үед буюу 1959 онд Киргизүүдийн эзлэх хувь түүхэнд хамгийн бага (40.5%, энэ үед Оросууд 30.2% ) болж багасч байсан.[14] Түүнээс хойш Киргизүүдийн эзлэх хувь нэмэгдсээр байгаа.

Хятад

БНХАУ-ын Шинжааны доторх уйгур (64%) олонхтой Кызылсугийн Киргиз өөртөө засах тойрогт Хятад улс дахь Киргизүүдийн 78% буюу 125 мянган (тойрогтоо 28%) хүн амьдарч байна. Энэ тойрог Киргиз улсынхаас Нарын мужтай хаяа залгадаг. Хятад улсын 2000 оны тооллогоор 160 мянган хүн яс үндсээрээ Киргиз (хятадаар 柯尔克孜族 Kēěrkèzī zú) болж таарсан.

Урлаг

Thumb
Манас туулийг хайлагч (манасч)

Киргиз ардын урлагийн ноён оргил нь «Манас» тууль. Энэ тууль нь хамгийн урт буюу 1 сая давсан мөрийн тоогоор Гиннесийн номд тэмдэглэгдсэн бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус өвийн жагсаалтанд бас бүртгэгджээ. Манас тууль нь Киргиз хүмүүсийн итгэл үнэмшил, аж ахуй, түүх, газар орны нэрс г.м маш олон талын ач холбогдолтой. Түүнээс гадна Киргизээр акын гэж хэлдэг үлгэрч (туужч, түүх өгүүлэгч) хүн хүндлэгдэнэ. Домбра (товшуур)-аар хөгжимдөн дуулдгаас үзвэл "Домборын үлгэр" гэлтэй. Акынуудын дунд «Айтыш» гэж тэмцээн болдог.

Зургийн цомог

Цахим холбоос

 Commons: Kyrgyz people – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Зүүлт, тайлбар

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.