Кемерово муж
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Кемерово муж (Орос: Кемеровская область; хас. Кемер облысы) нь Оросын Холбооны Улсын Сибирийн Холбооны тойрогт хамаарах муж юм. Төв нь Кемерово хот.
Кемерово муж | |
---|---|
Кемеровская область | |
Улс | Орос |
Холбооны тойрог | Сибирийн ХТ[2] |
Эдийн засгийн бүс | Баруун Сибирийн ЭЗБ[3] |
Засаг захиргааны төв | Кемерово |
Засаг захиргаа | |
• Биет | Хууль тогтоох хурал[4] |
• Захирагч[4] | Сергей Цивилёв[5] |
Газар нутаг | |
• Нийт | 95,725 км2 (36,960 бээр2) |
• Байр | 34-р байр |
Хүн ам | |
• Нийт | 2,600,923 |
• Тооцоо (2018)[8] | 2,694,877 |
• Байр | 16-р байр |
• Нягтрал | 27/км2 (70/бээр2) |
• Хотын нутаг | 86.5% |
• Хөдөө | 13.5% |
Цагийн бүс | UTC+7 (Krasnoyarsk Time [9]) |
ISO 3166 код | RU-KEM |
Улсын дугаар | 42, 142 |
OKTMO ID | 32000000 |
Албан ёсны хэл | Орос хэл[10] |
Вэб сайт | http://www.ako.ru |
1943 оны 1 сарын 26-нд муж болон зохион байгуулагдсан.
Монгол улстай идэвхтэй харьцаатай бөгөөд Кемерово мужийн захирагчийн тэтгэлгээр монгол оюутнууд тус мужид суралцдаг.
Хамгийн хуучин хот нь Ермакийн удирдаж байсан козакууд дайрч өнгөрсний дараа удалгүй 1618 онд баригдсан Новокузнецк хот бөгөөд мужийн төв Кемеровогоос том хот болно.
Сибирийн баруун өмнөд хэсэгт хойд талаараа Томск муж, зүүн талаараа Красноярскийн хязгаар, Хакас, өмнө талаараа Алтайн хязгаар, баруун талаараа Новосибирск муж, Алтайн Бүгд Найрамдах Улстай хиллэнэ.
19 дүүрэгт хуваагддаг. Сибирийн төмөр зам нь тус мужаар дайрч өнгөрнө.
Тус муж нь Красноярскийн цагийн бүс буюу UTC+7 бүст харьяалагдах бөгөөд зуны цагийн үедээ UTC+8 болно.
Нүүрсний уурхай элбэгтэй тул гол аж үйлдвэрийн салбар нь чулуун нүүрс олборлолт юм. Мөн автомашин, химийн үйлдвэрлэл хөгжсөн.
Оросуудаас гадна татар, украйн, чуваш, германууд оршин суудаг. Сибирийн бүс нутаг дундаа хүн амын төвлөрөл харьцангуй ихтэй муж болно.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.