Кармело Кияам Энтони (1984 оны тавдугаар сарын 29-нд мэндэлжээ), Мело гэж хочлогддог тэрээр Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгиИн холбооны Нью Йорк Никс багийн тоглогч юм. “Townson Catholic”-ийн ахлах сургууль болон “Oak Hill” академийг амжилттай дүүргэсний дараа тэрээр Syracuse-н их сургуульд элсэн орж 2003 онд Syracuse-н их сургуульд анхны NCAA-н аварга цолыг авчирсан бөгөөд өөрөө тэр улиралын шилдэг тоглогч нь болсон юм. Улмаар тэрээр их сургуулиа орхиж 2003 оны НБА-гийн драфт буюу шинэ тоглогчдын сонгон шалгаруулалтад орж 3 дахь сонголтоор Денвер багт сонгогдож байжээ. Тэрээр Денвер Наггетс багт олон жил хүчин зүтгэсний дараа 2011 оны солилцооны цонхоор Нью Йорк Никс багт очсон байна.
НБА-д элссэн цагаасаа хойш тэрээр лигийн шилдэг тоглогч нарын нэг байсаар ирсэн бөгөөд 2004-2010 оны хооронд Денвер Наггетс багийг тогтмол плей-оффт шалгарахад голлох үүргийг гүйцэтгэж 2009 онд багийн хамтаар бүсийнхээ шигшээ тоглолтод шалгаран үлдэж байсан. Мөн тэрээр Америкийн сагсан бөмбөгийн шигшээ багийн хамтаар 2004, 2008, 2012 оны олимпын наадам, 2006 оны сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож 2008 оны Бээжингийн олимпын наадам, 2012 оны Лондонгийн олимпын наадмуудад аваргалж, 2006 оны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байжээ.
More information Амжилт, шагналууд, Медалиуд ...
Кармело Антони |
Carmelo Anthony |
|
«Нью-Йорк Никс» — № 7 |
Довтлогч |
Өндөр: |
203 см |
Жин: |
109 кг |
Иргэншил: |
Америкийн Нэгдсэн Улс |
Мэндэлсэн: |
1984 оны 5 сарын 30, Нью Йорк, Брүүклин |
Их сургууль: |
S (2002–2003) |
Драфт: |
3, 2003, Денвер Наггетс |
Тоглогчийн замнал |
|
Амжилт, шагналууд |
- 8 удаа НБА-гийн бүх оддын тоглолтонд оролцсон (2007—2008, 2010-2015))
- 2 удаа Бүх оддын II багт багтсан (2009, 2012)
- 4 удаа Бүх оддын III багт багтсан (2005-2006, 2008, 2011)
- НБА-гийн улирлыг оноогоор тэргүүлэгч (2013)
- НБА-гийн холимог шинэ оддын I баг (2004)
- НБА-гийн холимог шинэ оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч (2004)
- NCAA-ийн аварга (2003)
|
|
|
Close