Канарын арлууд
From Wikipedia, the free encyclopedia
Канар, Канарын арлууд (исп. Islas Canarias [ˈislas kaˈnaɾjas]) — Испани улсын 2.1 сая хүн оршин суудаг өөртөө засах нийгэмлэг. Санта Круз де Тенерифе, Лас Пальмас де Гран Канариа гэсэн хоёр засаг захиргааны төвтэй.
Quick Facts Canarias (испаниар) Канарын арлууд, Үндсэн мэдээлэл ...
Canarias (испаниар) Канарын арлууд | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Үндсэн мэдээлэл | |||||
Улс: | Испани Испани | ||||
Нийслэл хот: | Санта Круз де Тенерифе ба Лас Пальмас де Гран Канариа | ||||
Нутаг дэвсгэр: | 7,492.49 км² | ||||
Хүн ам: | 2,153,389 (1. Нэгдүгээр сар 2019)[1] | ||||
Хүн амын нягтрал: | 287.4 хүн/км² | ||||
Хязгаарын зай: | Умард-Өмнөд: ≈ 212 км Баруун-Зүүн: ≈ 340 км | ||||
Цагийн бүс: | UTC UTC+1 (3-р сараас 10-р сар) | ||||
ISO 3166-2: | ES-CN | ||||
Цахим хуудас: | www.gobiernodecanarias.org | ||||
Төрийн дуулал: | Himno de Canarias | ||||
Улс төр ба засаг захиргаа | |||||
ӨЗУ болсон: | 1982 оны наймдугаар сарын 16 | ||||
Ерөнхийлөгч: | Анхел Виктор Торрес (ИСАН) | ||||
Ерөнхий Кортес дахь төлөөлөл: |
Конгресс: 14 суудал Сенат: шууд 11, шууд бус сонгогдсон 3 суудал | ||||
Захиргааны нэгж: | 2 аймагтай |
Close
Канарын арлуудыг газар зүйн үүднээс авч үзвэл Африк тивд ордог бол улс төрийн газар зүйн хувьд Испани улсад харьяалагдах (тиймээс Европын Холбоонд) бөгөөд суурьшил бүхий найман арал, эзэнгүй нэлээд хэдэн арлаас[2] бүрдэх арлын бүлэг юм. Эдгээр арлын бүлэг нь Төв Атлантын далайн зүүн талд, Мароккогийн эргээс ойролцоогоор 100-аас 500 хүртэл километрийн зайтай оршдог. Энэхүү өөртөө засах нийгэмлэг нь канарын бүх арлуудыг өөртөө багтаах бөгөөд Испанийн арван долоон өөртөө засах нийгэмлэгийн нэг юм.