![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/67/Kaiserslautern_town_big_2.jpg/640px-Kaiserslautern_town_big_2.jpg&w=640&q=50)
Кайзерслаутерн
From Wikipedia, the free encyclopedia
Кайзерслаутерн (герм. Kaiserslautern) бол аж үйлдвэрлэлийн хот бөгөөд Пфальцын ойн баруун хойд зүгт, Райнланд-Пфальц мужийн өмнө хэсэгт оршдог. Энэ хот нь ямар нэг тойрог хотод харъяалагддаггүй бие даасан хот юм.
Кайзерслаутерн
Kaiserslautern | |
---|---|
![]() | |
Улс | ![]() |
Муж | Райнланд-Пфальц |
Тойрог | Хотын тойрог |
Засаг захиргаа | |
• Хотын дарга (2023–31) | Беате Киммель[1] (СДН) |
Газар нутаг | |
• Нийт | 139.74 км2 (53.95 бээр2) |
Өндөр | 251 м (823 фут) |
Хүн ам (2021-12-31)[2] | |
• Нийт | 99,292 |
• Нягтрал | 710/км2 (1,800/бээр2) |
Цагийн бүс | UTC+01:00 (ТЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+02:00 (ТЕЗЦ) |
Шуудангийн код | 67655–67663 |
Залгах код | 0631, 06301 |
Улсын дугаар | KL |
Вэб сайт | kaiserslautern.de |
12-р зууны дунд үе нь түүний хөгжил цэцэглэлтийн эхлэл байсан ба Фриедрих I. Барборассогийн зарлигаар 1100 онд Пфальцын цайзад өргөтгөл хийн нэмэлт ордон бариулж байжээ. 30 жилийн дайны дараа Испани болон Шведийн хаанд эзлэгдэж байсан. 19-р зуунд Баварийн эзэн хаант улсад хамаарч байсан ба тухайн үедээ даавууны үйлдвэрлэл, металлын үйлдвэрлэл болон машин үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжиж Пфальц муждаа чухал аж үйлдвэрлэлийн төв болж байв.
2014 оны зургаадугаар сард хийгдсэн хүн амын тооллогоор нийт 98.166 оршин суугч бүртгэгдсэн байна. Кайзерслаутернд байрлах америкийн цэргийн баазад нийт 50.000 америк цэрэг, түүний төрөл садан болон энгийн иргэд байдаг нь америкаас гадна байрлах дэлхийн хамгийн том цэргийн бааз юм.