![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/89/Flag_of_Yemen.svg/langmn-640px-Flag_of_Yemen.svg.png&w=640&q=50)
Йемен
From Wikipedia, the free encyclopedia
Йемен (арабаар al-Yaman) хэмээх Бүгд Найрамдах Йемен Улс нь Өрнө Азид оршдог улс юм. Арабын хойгийн өрнө өмнөд үзүүрт оршиж, умард талаараа Саудын Араб, дорно умард талаараа Оман улсуудтай газраар хиллэж, өмнөд талаараа Арабын тэнгис, өрнөд талаараа Улаан тэнгисээр хүрээлэгдэнэ. Усан хилээр Африкийн Эритрей, Жибути, Сомалитай зааглагддаг. Газар нутгийн хэмжээ 530 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутагтай. 2023 оны байдлаар 34.7 сая хүн амтай байна. Нийслэл бөгөөд хамгийн том хот Сана 2.5 сая хүнтэй.
Бүгд Найрамдах Йемен Улс | |
---|---|
Уриа: ٱللَّهُ، ثُمَّ ٱلْوَطَنُ، ٱلثَوْرَةُ، ٱلْوَحْدَةُ Аллах, тхумма аль-Ватан, атх-Тхаврах, аль-Вахдах "Бурхан дараа нь Эх орон, Хувьсгал, Эв нэгдэл" | |
Төрийн дуулал: الجمهورية المتحدة аль-Жумхурия аль-Муттахидах "Нэгдсэн Бүгд Найрамдах Улс" | |
Төлөв | |
Нийслэл ба томоохон хот | Санаа[n 1] |
Цөллөгт байгаа нийслэл | Аден[n 2] |
Албан ёсны хэл | Араб хэл[2] |
Угсаатны бүлгүүд |
|
Шашин | ~99.3% Ислам (албан ёсны)
~0.7% Хиндүизм ~0.01% бусад (Христийн болон бусад шашныг багтааж) |
Ард түмний нэршил | Йеменчүүд |
Төр засаг | Нэгдмэл түр бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Рашад аль-Алими (маргаантай)[n 3] |
• Ерөнхий Сайд | Маин Абдулмалик Саид (маргаантай)[n 4] |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Шурагийн Зөвлөл |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Түүх | |
• Йемений хаант улс байгуулагдавa | 10 сарын 30, 1918 он |
• Арабын Бүгд Найрамдах Йемен Улс | 9 сарын 26, 1962 он |
• Өмнөд Йемений тусгаар тогтнолb | 11 сарын 30, 1967 он |
• Нэгдэл | 5 сарын 22, 1990 он |
• Одоогийн үндсэн хууль | 5 сарын 16, 1991 он |
Газар нутаг | |
• Нийт | 555,000[3] км2 (49) |
• Усны эзлэх талбай (%) | бага |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 34,277,612[4] (48) |
• Нягтаршил | 44.7/км2 (160) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▼ $65.603 тэрбум[5] (111) |
• Нэг хүнд ноогдох | $2,078[5] (213) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▼ $28.134 тэрбум[5] (111) |
• Нэг хүнд ноогдох | $891[5] (195) |
ОТББИ (2014) | 36.7[6] дундаж |
ХХИ (2021) | ▼ 0.455[7] бага · 183 |
Мөнгөний нэгж | Йемен риал (YER) |
Цагийн бүс | UTC+3 (АСЦ) |
Жолооны тал | баруун[8] |
Утасны томьёо | +967 |
ISO 3166 код | YE |
Домэйн нэр | .ye, اليمن. |
Эрт үед Йеменд Сабей хэмээх Этиоп, Эритрей рүү очиж худалдаа хийдэг арабчууд байсан ба 275 онд иудейн шашин дэлгэрсэн, 4-р зуунд христийн шашин мөн дэлгэрсэн бол 7-р зуунаас исламын шашин хүчтэйгээр дэлгэрч, өнөөгийн үндсэн шашин болжээ. 9-16-р зуунд олон янз улс ээлжлэн орсон. Тус нутагт олон зуун жил шашны удирдагч имам нөлөө бүхий байсан. 19-р зууны үед тус орон Османы эзэнт гүрэн, Британийн эзэнт гүрэнд хуваан харьяалагдан байв. Дэлхийн 1-р дайны дараа Осман ялагдсаны дараа имамаар удирдуулсан улс 1948 онд тусгаар тогтнож 1962 онд цэргийн эргэлт гарч Сана нийслэлтэй Умард Йемен үүссэн. Өмнөд хэсэг Британиас 1967 онд тусгаар тогтнож Аден нийслэлтэй Өмнөд Йемен болжээ. 1990 онд коммунист замаас Өмнөд Йемен татгалзсанаар хоёр улс нэгдэж өнөөгийн улс болсон.
Нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч Али Салех 2012 оны Арабын хавар хувьсгал болтол ерөнхийлөгчөөр ажиллаад огцорчээ. Иргэний дайныг хэд хэдэн удаа үзсэн.
Йемений эдийн засгийн хөгжил харьцангуй тааруу байна. Йемен төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллага, Арабын Барилдлага, Эвсэлд Үл Нэгдэх Хөдөлгөөн, Исламын Хамтын Ажиллагааны Байгууллага-уудын гишүүн юм.