From Wikipedia, the free encyclopedia
Их Никобар (Хинди: बड़ा निकोबार, Никобар: टोकिओंग लोंग, Tokieong Long) нь Суматрын хойд талд орших, Энэтхэгийн харьяаны Никобарын арлуудын хамгийн том арал юм. Тус арлын өмнөд үзүүр Индира нь мөн Энэтхэгийн хамгийн өмнөд цэг болно. Арал 1045 км² газар нутагтай ч дөнгөж 9439 оршин суугчтай, ихэнх хэсэг нь ширэнгэн ойгоор бүрхэгдсэн, онгон байгалиараа алдартай нутаг билээ.
Газарзүй | |
---|---|
Байршил | Бенгалын булан |
Олтриг | Никобарын арлууд |
Талбай | 1,045 км2 (403.5 хавтгай дөрвөлжин миль) |
Хамгийн өндөр цэгийн өндөр | 642 м (2,106 фут) |
Хамгийн өндөр цэг | Туйллье уул |
Улс | |
Холбооны нутаг дэвсгэр | Андаман ба Никобарын арлууд |
Их Никобар арал 2004 оны Энэтхэгийн далайн газар хөдлөлтийн дараах цунамид өртөж их хохирол амссан юм.
Аралд Александра, Амрит Каур, Догмар, Галатеа зэрэг хэд хэдэн гол байдаг бөгөөд тэд бүгд өмнө эсвэл баруун өмнө зүг рүү урсдаг нь тус арлын налуулгийн чиглэлийг илтгэнэ. Арлын овгор товгор толгод өмнөөс хойш сунан тогтсон байдаг. Далайн түвшнээс дээш 642 метр өргөгдсөн Туйллье уул нь тус арлын хамгийн өндөр цэг юм[1].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.