From Wikipedia, the free encyclopedia
Өндөр гэгээн Занабазар бол Монгол улсын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагт байв.
Тэрээр 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн хоёрдугаар хөвгүүн болж, Ханджамц хатанаас одоогийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын Есөн зүйл гэдэг газар Ишдорж нэртэйгээр төржээ. 1640 онд Далай лам , Банчин Богдоос Жавзундарнатын хувилгаанаар тодруулан Занабазарыг 5 настай байхад нь анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ.
Тэрээр бага наснаасаа Бурханы шашны тунгаамал шижир алт мэт шарын шашны судар хийгээд тарнийн сургаал, номлол, зан үйлд суралцаж улмаар 1649 онд Цастын орныг зорин Банчин Чойжилжанцан Богдод бараалхан шавь орж шашны таван их ухааныг заалган эш онолын эрдмийг төгс эзэмшээд эх нутагтаа буцан ирж номын хүрээ хийд, сургуулийг олноор байгуулсан. Түүний өргөсөн Занабазар гэдэг нэр нь "аянгат (жнана)-цэцэн билэг (важра)" гэсэн утгатай Санскрит гаралтай үг. Занабазар 1723 онд Бээжингийн Шар сүмд нас баржээ. Өдгөө Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей Улаанбаатар хотод байдаг.
Занабазар 1635 оны билгийн тооллын 9-р сарын 25-ны өдөр (одоогийн Өвөрхангай аймгийн) Есөн зүйл гэдэг газар, Боржигон овогт халхын түшээт хан Гомбодоржийн гэр бүлд төржээ. Гэгээн Сэцэн хан Шолой эцэг эхтэй нь уулзахаар ирээд түүнийг сайн лам болгох юм гэсэн санал хэлээд өөрийн алдарын хэсэг Гэгээн (монгол. гэрэл, дээд) нэр хайрлаад морджээ. Далай лам, Панчин ламд энэ боломжийг олгуулахаар элч илгээхээр шийджээ.
Түшээт хаан Гомбодоржийн хатан Ханджамцад аягачин болж явсан эгч дүү хоёр хүүхэн байв. Тэр цагт Өндөр Гэгээнтэн Түшээт хааны агь болон мэндлэхэд хоёр аягачин хүүхний эгчээр эх бариулж аваад энхрийлэн өсгөв. Бага хүүхний хоёр хөхнөөс гэнэтэд шалтгаангүй байтал их сүүн асгаран гарсныг Өндөр Гэгээн шимэн зооглож лагшин өрнөн боловсроод их хүүхнийг Авайэжий, бага хүүхнийг Далай эжий хэмээн нэрийдэж Өндөр Гэгээнтнээс 32 сүүдэр зооглосон Энх Амгалангийн тавдугаар /1666/ онд өөрийн мутраар хар торгон дээр есөн зүйлийн эрдэнэсээр зурсан Балданлхам сахиус гайхамшигийн адистадтай нэгнийг хайрлав. Далай эжийд мөн тэр мэт бүтээсэн Махагал сахиус нэгнийг хайрлав. Тэр цагаас эхлэн хоёр аягачин, садан төрөл, отог хамжилгын хүмүүс нийтээр тэр хоёр сахиусыг өргөө байгуулан залж өдөр бүр жасаа хурлыг хурдаг заншил тогтсон. Бас Халх нийтээр Манжийн хааны төрд орохын үест Өндөр Гэгээнтэн Авай эжий, Далай эжий хоёрт хятад барын шунхан Ганжуур гүйцэд нэг нэгийг хайрласныг хойно Авай эжийг Үйзэн засаг Хаймчигийн үед манай хошууны Аавхүү ноён хэмээх тайжид худ худгай болгон өгч дацан хурал хамжлага сэлттэй уул хошуунд нийлүүлэн захируулсан ба бас Далай эжийг Дээрхийн шавийн Дархан ноёнд худ худгай болгон өгч хувийн хурал хамжлага сэлттэй Их шавьд нийлүүлсэний дараа хар шар олон сүсэгтэн өглөгийн эзэд Цахиурт хэмээх газар хурлын дуган барьж бурхан шүтээн олныг бүтээгээд жас сан байгуулан үргэлжийн хурал гаргасан амуй. ..” гэжээ. Уг дацан нь 20-р зууны эх буюу 1910-аад оныг хүртэл 5-6 ламтай цагийн хурал хурж байгаад тодорхой бус шалтгаанаар хаагджээ. Дуганыг хэзээ нураасан нь тодорхойгүй ба одоо дуганын туурь тус газарт Жум хэмээх нутгийн лам хуучин дуганыг сэргээн засварласан болно.
Далай лам Занабазарт Төвөдийн багш Жамбалын Номун ханыг, харин Бэнса лам хутагт Лувсан Данзанг илгэээжээ. 13 насандаа 1647 онд, Занабазар нүүдэлчдийн сүм Брайбунгаджигандан-шаддублин(мөн Баруун хүрээ Манх-хийд) түүний овог Абатай-Эрэдэнэ-Зуу тэнд бараг жил суралцсан нээлтэд оролцсон. 15 насандаа 1649 оны эцэст цастын орны Лхас хот уруу явсан. Төвөдийн нийслэлд жил хагас байхдаа Занабазар, Вадирагын 5-р Далай ламыг залах ёслолд орж, тэнд түүнийг хувилгаанд өргөмжлөн, Жавзандамба түүнд өөрийн тамгатай торгон балдахин бэлтгэсэн. Дараа нь Ташилунпо хийдэд Шигадзед Занабазар IV Панчин ламыг төлөөлсөн байв. Тэр түүний их багш нь болсон. Мөн Занабазар Гандан Пунцоглин хийдэд зочлов. Түүхийг 1642 онд Таранатха үндэслэсэн, дараа нь гелугийн сургуульд эзлэгдсэн. Занабазар Түвдэд айлчилсаны дараа олон төвд тангуд ламтай эх орондоо ирсэн. 1653 оны эхээр Занабазар Говийг туулж, Өвөр Монголын хаа нэгэнтээ 5-р Далай ламтай уулзсан. Тэр Чин улсын Эеэр засагч хаантай уулзаад ирж, мөн түүнийг Эрдэнэ Зуу хүртэл дагалдан явжээ. 1655 оны намар дахиад Төвдөд өөрийн багш Панчин ламд бараалхжээ. Түүнтэй, бас Далай ламтай уулзаад 1656 оны намар Занабазар Халхад ирэв.
Тухайн үед Халх Монголын хант улсууд баруун, зүүн хоёр гарт хуваагдан Халхын Алтан ханы улс, Халхын Засагт ханы улс, Түшээт ханы улс, Сэцэн ханы улс гэж дөрвөн ханлиг улсаас тогтон байлаа. Халхын хант улсуудын нутгийн умарт талаас Оросын булаан эзлэгчид, Сибирийг эрхшээлдээ оруулж Байгаль нуурт тулж ирээд байв. Мөн өмнөд этгээдэд орших Манж нар Зүүн азид ноёрхолоо тогтоон Монголчуудын дийлэнхийг эзлэн авч Монгол төрийн гал голомтыг сахин хадгалж буй Халх Монголчуудад түрэмгийлэн байжээ. Халхын хант улсуудын баруун этгээдэд орших, Алтай орчмын Ойрадын ноёрхох хоёр аймаг Цорос, Хошуудын хооронд эрх мэдлийн төлөөх дайн үүсч, энэ тулааны ялагч Цоросын Эрдэнэбаатар хунтайжийн хүү Галдан, Ойрадын Зүүнгарын хант улсыг үндэслэн байсан үе ажээ. Халхын Алтан хан Лувсанренчин 1662 онд Засагт хан Ванчигийг хөнөөж Халхын баруун гарт үймээн дэгдээсэн нь Халхын хант улсуудыг хамарсан үймээн самуун болж хувирсан төдийгүй Халхын хант улсуудын дотоодын маргаан дээр Зүүнгар, Төвд, Манжийн зүгээс идэвхтэй хутгалдан оролцох болсон байна. 1667 онд Зүүнгарын хант улс, Халхын баруун гарын Алтан ханы улсад довтлон мөхөөжээ. Халхын хант улсууд олон жил үргэлжилсэн үймээний эцэст хоёр холбоотны хэсэг хуваагдсан нь газар нутаг, албат харьяатын асуудлаар Орос улстай дайн тулааны байдалтай байсан, Халхын Түшээт Чахундорж хан тэргүүтэй Сэцэн хан, Халхын Алтан ханы улсын залгамж болох, Засагт ханы улсад хамаарах Хотогойд, Элжигин, Дархадын ноёдын эвсэл, үүссэн бол албат иргэдийн маргаанаас болон Түшээт хан Чахундоржтой эе эвдэрсэн Засагт ханы улс, Зүүнгарын хант улстай холбоолжээ. Монгол газар нутагт халдан булаан эзэлж буй Оросын түрэмгийлэгчдийн эсрэг, Халхын Түшээт хан Чахундорж тэргүүлэн 1660 оны сүүлчээс шууд цэрэглэн тулалдах болсон байна. Зүүнгарын хант улсын хан Галдан Монгол нутагт түрэмгийлж буй Оросуудад буумтгай, эв найр тавьсан бодлого явуулсан нь Халх Монголчуудад маш их дарамтыг үзүүлжээ. Халхын хант улсуудын хямрал маргаанд хөндлөнгөөс оролцох болсон Төвдүүд анхлан, 1682 онд Халхын баруун зүүн гарыг эвлэрүүлэх чуулган хийхийг оролдсон боловч Түшээт хан эрс татгалзанаас амжилт олоогүй өнгөрчээ. Улмаар Манж, Төвд, Зүүнгарын оролцоотойгоор Халхын хант улсуудын ноёдын чуулган, Төвдийн Далай ламын элч, Галдан ширээт хутагтын удирдлаган дор, 1686 онд Заг байдрагийн Хүрэн бэлчир хэмээх газар болж Халхын баруун, зүүн гарын найрамдах ёслолыг хийсэн байна. Уг чуулганд Халхын Түшээт хан Чахундорж оролцоогүй бөгөөд, Халхын хант улсуудын дотоод хэрэгт, гадны улсын зүгээс, хутгалдан орохыг эрс эсэргүүцэж байсан байна. Түшээт хан Чахундорж түүний холбоотнууд 1688 онд Халхын Түшээт хан Чахундоржийн удирдлаганд, Байгаль нуур орчмын нутагт түрэмгийлж буй Оросуудын цайз, шивээг устгаж, шахан гаргахаар цэрэглэж Хотгойд, Дархадын ноёд, Байгаль нуурын баруун этгээдийн Түнхэний шивээ, Түшээт хан цэрэг, Байгалийн өвөр Сэлэнгэ, Үдийн шивээ, Цэцэн ханы цэрэг, Нерчүүгийн шивээг довтлон байх ахуйд, Засагт хан Шар, Зүүнгарын Галдан бошигт хантай хоёрын эвсэл гэгчийг байгуулан ар талаас нь цэрэглэн, дайрах гэж буй баттай мэдээ авсан, Чахундорж түрүүлэн хөдөлж түмэн цэрэг дайчлан, Засагт ханы нутагт довтолжээ. Энэ тулаанд, Засагт хан Шар, түүний хүргэн Галдан бошигтын дүү Доржжав нар алагдсан байна. Энэ хэрэг явдлын дараа Түшээт хан Чахундорж, Зүүнгарын Галдан ханд хандан чуулган хийх санал тавьсан ч Галдан бошигт үл зөвшөөрөн гурван түмэн цэрэгтэй, Халхын нутагт цөмрөн орсон бөгөөд, Буриад нутагт Оросуудын эсрэг дайтан байгаад Галдан бошигтыг тосон тулалдахаар яаравчлан, Халхын нутагт буцан ирсэн, Түшээт хан Чахундоржийн хүү Галдандоржийн удирдсан түмэн цэргийг, Төмөрт хэмээх газар, Халхын Сэцэн ханы Нерчүүгийн шивээг дайлж буй цэргийн хүчийг Онон голд цохижээ. Улмаар Түшээт ханы гол хүчийг Олгой нуур хэмээх газар, 1688 оны намрын тэргүүн сард ялснаар Халхын Түшээт хан энэ дайнд ялагдал хүлээжээ. Өндөр гэгээн Занабазар Галдан бошигтийн цэргийн хөлөөс дайжин, Ерөөгийн рашаан, Хагийн хар нуур, Сэцэн ханы нутаг Өгөөмөрөөр дамжин Манж чин улсын мэдэлд орсон Өвөр Монголын нутагт дүрвэн орсон байна. 1688 оны билгийн улирлын 9-р сард Зүүнгарын Галдан болон, түүний холбоотон Орост ялагдан нутгаасаа дүрвэсэн, нөгөө талаар Манж чин гүрний Энх-Амгалан хааны хяхан хавчсан хэцүү цаг үед Өвөр Монголын Сөнид аймгийн Ар Элстэй хэмээх Халхын ноёд чуулган хийжээ. Үүнээс хойш Халхын Өндөр гэгээн Занабазар тэргүүлэн Манж чин гүрэнтэй олон удаагийн яриа зөвшлийн эцэст 1691 онд Долнуурын чуулганыг хийж, тус тусдаа хатуу үүрэг харилцан хүлээсэн түшмэг улс болох шийдвэрт хүрчээ. Тэр үүргийн дотор, хятадын тариачид бослого тэмцэл гаргавал Монгол улс морьт цэрэг хөдөлгөн дарж өгөх ёстой байжээ. Халх Монголын нутагт гаднын хүчин халдвал Манж гүрэн цэргийн хүчээр хамгаална. Монгол нутагт хятад хүн байнга оршин суух, газар хагалж тариа тарих, Монгол хүнтэй гэрлэхийг Манжийн хуулиар хориглоно гэсэн хатуу заалт орсон байдаг. Өндөр гэгээн Занабазар бүхий л амьдралаа Монгол түмнийхээ амгалан энх амьдралын төлөө зориулсан бөгөөд 1696 онд Монгол туургатны эвдрэл тэмцлийг амирлуулах Жанлавцогзол сургаалаа айлдаж, 1722 онд Зүүнгарын элч Чойнамхааг дагуулан Бээжинд заларч, Манжийн Энх-Амгалан хаантай, Манж-Зүүнгарын найрамдлын хэлэлцээрийг байгуулахад хүчин чармайлт гаргаж, Манжийн зүгээс Зүүнгар улсад хийх түрэмгийлэлийг зогсоож байжээ.
Занабазар 89 насандаа Чин улсын нийслэл Бээжингийн ойролцоо Шар сүмд зочилохдоо 1723 оны хаврын эхэн сарын 14-ний өдөр учир битүүлэгээр таалал төгсөв. Түүний шарилыг эхлээд Их хүрээнд, дараа нь "Амарбаясгалант хийдэд" байрлуулав. Энэ нь Чин улсын Найралт төв хааны тушаалаар 1726 онд байгуулсан хийд юм. II Богд гэгээн нь Занабазарын ач, мөн Түшээт ханы гэр бүлээс тодорчээ.
1686 онд Занабазар шинэ "Соёмбо" үсэг зохиов. Энэтхэгийн бичиг үсэг "Ланча" дээр үндэслэн, Төвдийн Пагва ламын "Дөрвөлжин үсэг" дээр тулгуурласан. Шинэ үсэг нь 3 хэлний авиа зүйн ялгааг бүрэн харуулж чадсан- санскрит, төвд ба монгол. Энэ нь одоо хүртэл гоёл чимэглэлийн зорилгоор Монголын буддистууд ашиглаж байна. Энэ бэлэгдэл XVII зууны Монгол улсын бэлгэ тэмдэг болж, одоо үед Монголын далбаан дээр байрлаж буй Соёмбо юм.
Занабазар буддын, бодисва, буддын зүтгэлтнүүдын шавар барималуудаараа алдартай. Тэр уран барималтай анх 1650 онд Лхасд очихдоо танилцжээ. Непалын уран барималчид Поталын ордон барихыг ажиглажээ. Занабазарын уран бүтээл Непалыхтай адил, харин төвдийнхтэй адилгүйг ажиглаж байв. Нилээд алдартай бүтээл нь Цагаан Дарь эх, Ногоон Дарь эх, Баджара Будда. Эмэгтэйлэг, мэдрэмжтэй дүрслэл Ногоон Дарь эхэд харагдана, түүний хамгийн сайн бүтээлийг Европын сэргэн мандалтын уран барималтай адилтгадаг. Эрдэмтэн Б.Ринчен Занабазарыг «Монголын Микеланжело» гэж нэрлэсэн байдаг. Өндөр гэгээний урлагийн бүтээл 2 ч удаа устгагдах аюулд өртөж, зарим нь гэмтсэн. Анхны удаа Зүүнгарын Галдан бошигт хаан 1688 онд Халх руу халдахад, хоёр дахь удаагаа XX зууны 30-аад оны Их хэлмэгдүүлэлтийн үед. Занабазарын тусгай хэв маяг нь "Занабазарын дэг сургууль" хэмээн нэрлэгджээ.
Өмнөх — |
Богд Жавзандамба хутагт I Занабазар Лувсандамбийжалцан 1635-1723 |
Дараах Лувсандамбийдонми |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.