From Wikipedia, the free encyclopedia
Жон Жозеф Траволта (Англи: John Joseph Travolta, 1954 оны хоёрдугаар сарын 18нд Нью-Жерси мужийн Энглвүүд хотод төрсөн) — АНУ-ын жүжигчин, дуучин, бүжигчин, зохиолч бөгөөд «Намханыг нь» киноны гол дүрээр «Алтан бөмбөрцөг», «Хагас сайны оргилуун үдэш», «Бриолин» (1978) болон «Хямдхан зохиол» (1996) «Оскарт» дэвшиж байв. «Нүүргүй хүн» (1997), «Нарийн улаан зурвас» (1998), «Нууц үг: Илд загас» (2001) болон «Цагаандаа гарагчид» (2007) бүтээлүүдэд чавдарлаг тоглосон.
Жон Траволта John Travolta | ||
Жон Траволта 2013 онд | ||
Бүтэн нэр | Жон Жозеф Траволта | |
Иргэншил | Америкийн Нэгдсэн Улс | |
Төрсөн огноо | 1954 оны 2 сарын 18[1] | |
Төрсөн газар | Энглвүүд, Нью-Жерси, Америкийн Нэгдсэн Улс | |
Танил үе | 1969—одоо | |
Мэргэжлийн замнал | ||
---|---|---|
Мэргэжил | жүжигчин, дуучин, бүжигчин, зохиолч | |
Гавьяа шагнал | Алтан бөмбөрцөг (1996) |
Жон Траволта нь АНУ-ын Нью Жерси муж улсын Берген тойрогт харьяалагдаж, Нью-Йорк хотын орчим орших Энглвүүдэд зургаан хүүхэдтэй айлын отгон хүү болж мэндэлжээ. Түүний аав Сальваторе Траволта нь хагас мэргэжлийн америк хөлбөмбөгийн тамирчин байжээ. Харин түүний ээж Хелен Сесилиа нь "The Sunshine Sisters" театрт үзүүлбэр үзүүлдэг дуучин, жүжигчин ба дунд сургуулийн драмын дугуйланд багшилдаг байжээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.