![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ce/John-Terry2.jpg/640px-John-Terry2.jpg&w=640&q=50)
Жон Терри
From Wikipedia, the free encyclopedia
Жон Жорж Терри (Англи: John George Terry, 1980 оны арванхоёрдугаар сарын 7-нд төрсөн) нь Английн хөлбөмбөгчин юм. Терри Премьер лигийн Челси багийн төвийн арын бүсийн хамгаалагч болон ахлагчийн үүргийг гүйцэтгэдэг. Түүнчлэн Терри Английн шигшээ багийг 2006 оны наймдугаар сараас 2010 оны хоёрдугаар сарыг хүртэл ахлан тоглож байсан билээ. Түүнийг Жей Ти, Төмөр хүн[2][3] гэх мэтчилэнгээр хочлох нь бий.
![]() | |||
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Жон Жорж Терри | ||
Өндөр | 1.89 м[1] | ||
Байрлал | Төвийн арын бүсийн хамгаалагч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | ![]() | ||
Дугаар | 26 | ||
Өсвөрийн баг | |||
![]() | |||
1991–1995 | ![]() | ||
1995–1998 | ![]() | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
1998– | ![]() | 326 | (20) |
2000 | → ![]() | 6 | (0) |
Шигшээ баг‡ | |||
2000–2002 | ![]() (21-ээс доош нас) | 9 | (1) |
2003– | ![]() | 65 | (6) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 14:15, 2011 оны 1 сарын 8 (UTC). † Гараа (Гоол). |
Терри УЕФА Аваргуудын Лигийн тэмцээний 2004-05[4], 2007-08 оны улирлуудад оролцохдоо "шилдэг хамгаалагчаар" нэрлэгдэж, 2005 оны Английн хөлбөмбөгийн холбооны дэргэдэх «Мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооноос» олгодог "Оны шилдэг тоглогчийн" шагналыг хүртэж[5], World XI буюу «Дэлхийн шилдэг багийн» бүрэлдэхүүнд 2005-аас 2008 оныг хүртэл дөрвөн улирал дараалан нэрлэгдэж байсан хөлбөмбөгийн ногоон талбайн хамгаалалтын байрлалын шилдэг тоглогч юм.[6][7][8][9] Түүний тоглолтын үр дүнг үнэлэн мэргэжлийн болон сонирхогчдын байгууллагаас энэ мэтчилэн зогсохгүй. 2006 оны ДАШТ-д бүх оддын багийн бүрэлдэхүүнд шигшээ багаас ганцаараа нэрлэгдэж байв.[10]
Челси багийн ахлагчаар томилогдсон даруйдаа 2007 оны Английн цомын тэмцээнд Манчестер Юнайтед багийн эсрэг шинээр ашиглалтанд орсон Уэмблийн цэнгэлдэх хүрээлэнд хожлын цор ганц гоолыг оруулсан бол уг цэнгэлдэхдээ шигшээ багийнхаа анхны гоолыг Бразилын шигшээ багийн эсрэг толгойгоороо мөргөн оруулсан гэх онцлог түүхийн хуудсуудыг анхлан нээсэн билээ.[11] Хэдий дээрхийн адил олон амжилтын эзэн болж байсан ч Челсигийхээ 2007-08 оны улиралд хүртэж болох байсан гурван цомыг алдахад буруутан нэрийг зүүж байсан үе бий. Үүнд Лигийн цомын шигшээ тоглолтонд Тоттенхэм Хотспур багт ялагдсан болон Премьер лиг, УЕФА Аваргуудын Лигийн түрүү авах үгүйгээ шийдвэх тоглолтонд Манчестер Юнайтед багийн эсрэг торгуулийн цохилтууд алдсантай холбон үздэг.[12] Үүнийг ч батлах мэт багийн анд Фрэнк Лампард нь Терриг "хүний хүн" гэж тодорхойлоод авсан нь бий.[13]