Жонни Депп
Америкийн жүжигчин / From Wikipedia, the free encyclopedia
Жон Кристофер "Жонни" Депп II (Англи: John Christopher "Johnny" Depp II, 1963 оны зургаадугаар сарын 9-нд төрсөн) нь Америкийн жүжигчин, хөгжимчин юм. Тэрээр Алтан бөмбөрцөг болон Screen Actors Guild наадмын Шилдэг эрэгтэй жүжигчин шагналын эзэн бөгөөд анх 1980-аад оны 21 Jump Street телевизийн сериалаараа тухайн үеийн хүүхдийн киноны од болон тодорч байв. Үлгэрийн болон хүүрнэлт зохиолоор сэдэвлэн бүтээгдсэн Хайчин гарт Эдвард (1990), Нойрмог хөндий (1999), Карибын тэнгисийн дээрэмчид цуврал (2003-одоо), "Нэвэрландийн эрэлд" (2004) Чарли хүү ба шоколадны үйлдвэр (2005), Алиса гайхамшигийн оронд (2010) болон Ранго (2011) зэрэг кинонуудад гол дүрүүдийг чадварлаг бүтээсэн Деппийн хамтрагч нь найруулагч Тим Бартон билээ.
Quick Facts Жонни Депп, Төрсөн ...
Жонни Депп | |
---|---|
Төрсөн | Жон Кристофер Депп II 1963 оны 6 сарын 9 (1963-06-09) (60 настай) Америкийн Нэгдсэн Улс, Кентукки, Овенсборо |
Ажил | Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер, хөгжимчин |
Он жил | 1984–одоо |
Эхнэр (нөхөр) | Лори Анне Алисон (1983–86) Амбэр Хеард (2015-2016) |
Хамтрагч | Шерилин Фенн (1985–88) Винона Райдер (1989–93) Кэйт Мосс (1994–98) Ванесса Паради (1998–2013) |
Хүүхэд | Лили Роуз Мелоди Депп (1999 онд төрсөн) Жон Кристофер "Жак" Депп III (2002 онд төрсөн)[1] |
Close