Жавзандамба хутагт
From Wikipedia, the free encyclopedia
Халхын Жавзандамба хутагт (Төвд: རྗེ་བཙུན་དམ་པ་ Jetsun Dampa; "Ариун гэгээн дээд") нь Монгол дахь Төвөдийн Буддын шашны Гэлэгба урсгалын удирдагч юм. Тэднийг мөн Богд гэгээн гэдэг байсан бөгөөд Монгол дахь хамгийн дээд цолтой лам байсан.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/60/BogdKhan.jpg/250px-BogdKhan.jpg)
Анхдугаар Жавзандамба Занабазар (1635–1723) нь Төвдийн Буддизмын Жонанг сургуулийн Таранатагийн хувилгаан болон тодорчээ. Занабазар бол Төв Халхын удирдагч, Түшээт хан Гомбодоржийн хүү байсан бөгөөд Халх монголчуудын оюун санааны удирдагч болж чаджээ.
Хоёрдугаар Жавзандамба хутагт ч Занабазарын мөн адил Чингис хааны удмын язгууртан гэр бүлээс гаралтай хүн байв. Харин Чингүнжавын бослогод хоёрдугаар Жавзандамба хутагт туслалцаа үзүүлж байсан тул Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хаан 1758 онд Жавзандамба хутагтын бүх хойд дүрийг Төвөдөөс тодруулж байхаар зарлигдсан гэдэг[баримт хэрэгтэй].
Монгол улс 1911 онд тусгаар тогтнолоо зарлахад наймдугаар Жавзандамба хутагт (1869–1924) Богд хаанд өргөмжлөгдөж байв. Тэрээр 1924 онд насан эцэслэтлээ тус улсын хаан ширээнд суужээ. Түүнийг нас нөгчсөний дараа коммунист засгийн газар байгуулагдаж, хойд дүрийг нь тодруулахыг хориглосон.
Харин Далай лам 1932 онд төрсөн Жамбал Намдол Чойжи Жанцанг 9-р Жавзандамба хутагтаар тодруулсан юм.