Детройт
From Wikipedia, the free encyclopedia
Детройт (Англи: Detroit [dɪˈtɹɔɪt]) нь Америкийн Нэгдсэн Улсын зүүн хойно орших Мичиган муж улсын нэгэн том хот юм. Энэ хот нь Канадын хил дээр, Детройт голын эрэг дээр Сент-Клэр нуур ба Эри нуур хоёрын хооронд оршдог. Детройт нь 370,2 км² газар нутагтай бөгөөд 2016 онд АНУ-ын хүн амын тооллогын товчооны бүртгэлээр ойролцоогоор 680.000 хүн амтай байсан нь тус хотыг Мичиган муж улсын хамгийн олон хүн амтай хот болгодог. 2010 онд оршин суугчдын 82,7 % афроамерикчууд байсан ба үүгээрээ тус улсын харууд ихтэй том хотуудын нэгэнд тооцогдоно. Детройт нь Вэйн тойргийн төвийн сацуу, Детройт метропол бүс нутгийн эдийн засаг, улс төр, соёлын төв болдог. Мөн түүнчлэн хүн амын бөөгнөрлөөрөө Их нууруудын бүс нутагт Чикаго ба Торонтогийн дараа гуравт эрэмбэлэгдэнэ.
Детройт
Detroit | |
---|---|
Хоч: Мотор хот, Motown, The D, 313, Д-Таун, Сэргэн мандалтын хот, Дэлхийг жолооддог хот, Хоккейтаун, Детройт Рок хот | |
Speramus Meliora; Resurget Cineribus (Латин: Бид илүү сайн зүйлд найдаж байна; Энэ нь үнсээс босох болно) | |
Улс | АНУ |
Муж | Мичиган |
Тойрог | Вэйн |
Байгуулагдсан | 1701 оны 07-р сарын 24 (1701-07-24) |
Нэгдсэн | 1806 оны 09-р сарын 13 (1806-09-13) |
Үүсгэн байгуулагч | Антуан де ла Мот Кадиллак & Альфонс де Тонти |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хүчтэй хотын дарга |
• Биет | Детройт хотын зөвлөл |
• Хотын дарга | Майк Дагган (АН) |
• Хотын зөвлөл | Гишүүд
|
Газар нутаг | |
• Хот | 370.09 км2 (142.89 бээр2) |
• Газар | 359.31 км2 (138.73 бээр2) |
• Ус | 10.78 км2 (4.16 бээр2) |
• Хотын нутаг | 3,327.7 км2 (1,284.8 бээр2) |
• Бөөгнөрөл | 10,071 км2 (3,888.4 бээр2) |
Өндөр | 200 м (656 фут) |
Хүн ам | |
• Хот | 639,111 |
• Тооцоо (2021)[3] | 632,464 |
• Байр | Хойд Америкад 63-т АНУ-д 27-д Мичиганд 1-т |
• Нягтрал | 1,778.71/км2 (4,606.8/бээр2) |
• Хотын нутаг | 3,776,890 (АНУ: 12-т) |
• Нягтрал | 1,135.0/км2 (2,939.6/бээр2) |
• Бөөгнөрөл | 4,365,205 (АНУ: 14-т) |
Иргэдийн нэршил | Детройтчууд |
ДНБ | |
• ХБСБ | $305.412 тэрбум (2022) |
Цагийн бүс | UTC−5 (EST) |
• Зун (ЗЦ) | UTC−4 (EDT) |
ЗИП кодууд | 482XX
|
Бүсийн дугаар | 313 |
МБХС код | 26-22000 |
ГНМС онцлог ID | 1617959[1] |
Томоохон нисэх онгоцны буудлууд | Детройт Метрополитан нисэх онгоцны буудал, Коулман Янгын олон улсын нисэх онгоцны буудал |
Нийтийн тээвэр | Детройт хотын тээврийн газар, Детройтын Пиплмувер, QLine |
Вэб сайт | detroitmi |