From Wikipedia, the free encyclopedia
Гибралтарын хоолой буюу Жибралтарын хоолой (Араб: مضيق جبل طارق, Испани: Estrecho de Gibraltar) нь Атлантын далайг Газар дундын тэнгистэй холбодог, Испанийг Мароккогоос тусгаарладаг хоолой юм. Хоолойн нэр Жибралтар нь араб хэлний Jebel Tariq ("Тарикийн уул"[1]) гэсэн үгнээс гаралтай ч араб хэлээр уг хоолойг Bab el-Zakat буюу "Нигүүлслийн хаалга" гэдэг байна. Эрт цагт Гибралтарын хоолойг "Херкулесийн багана "(гре. Ηράκλειες Στήλες)[2] гэж нэрлэдэг байжээ.
Европ, Африк тивүүд тус хоолойн хамгийн нарийн хэсгээр 14.24 км зайтай байдаг. Хоолойн гүн нь 300-900 метр[3] бөгөөд 20,000 жилийн өмнөх сүүлчийн их мөстлөгийн үед хоёр тив хоорондоо холбоотой байсан байх магадлалтай[4], учир нь тэр үед далайн түвшин одоогийнхоос 110-120 метрээр намд оршиж байжээ[5].
Хоёр тивийн хооронд гаталгаа онгоц 35 минут зарцуулдаг байна. Хоолойн Испанийн тал нь Эль Эстрекогийн Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд харьяалагдаж, улсын хамгаалалтад байдаг.
Хоолойн хойд талд Испани болон Гибралтар (Их Британийн Иберийн хойг дээрх эзэмшил нутаг), өмнө талд Марокко болон Сеута (Испанийн Хойд Африк дахь тасархай нутаг) оршино. Хоолойд Перехил арал зэрэг хэд хэдэн арал байх бөгөөд Испани, Марокко улсуудын хооронд маргаантай[6].
Газарзүйн онцлог байршлаасаа шалтгаалж, Гибралтарын хоолой нь Африкаас Европ уруу хууль бусаар цагаачлагчдын гол зам болон ашиглагддаг байна[7].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.