Гастон Эсекьель Рамирес Перейра (исп. Gastón Exequiel Ramírez Pereyra, 1990 оны арванхоёрдугаар сарын 2-нд Фрай Бентос хотод төрсөн) — Уругвайн хөлбөмбөгчин бөгөөд «Халл Сити» болон Уругвайн шигшээд хагас хамгаалагчаар тоглодог.

More information Залуучуудын багууд, Багийн замнал* ...
Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Гастон Рамирес
Thumb
Ерөнхий мэдээлэл
Уугуул нэр Гастон Эсекьель Рамирес Перейра
Хоч El Aguila
Мэндэлсэн 1990 оны 12 сарын 2
Уругвай, Фрай Бентос
Иргэншил Уругвайн далбаа Уругвай
Өндөр 183 см
Жин 78 кг
Байрлал хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Баг Английн далбаа Халл Сити
Дугаар 25
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
2005—2009 Уругвайн далбаа Пеньяроль
Багийн замнал*
2009—2010 Уругвайн далбаа Пеньяроль 30 (6)
2010—2012 Италийн далбаа Болонья 58 (12)
2012—одоо Английн далбаа Саутхемптон 44 (6)
2014—одоо  Английн далбаа Халл Сити 3 (0)
Шигшээ**
2009 Уругвайн далбаа Уругвай (20-) 3 (0)
2010—одоо Уругвайн далбаа Уругвай 31 (0)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 10 сарын 4-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2014оны 9 сарын 8-нд шинэчлэв.

Close

Замнал

Пеньярольд тодорсон хагас хамгаалагч Рамиресийг 2010 оны наймдугаар сард италийн Болонья 2.5 сая еврогоор элсүүлэн гараанд Катаниатай есдүгээр сарын 26-нд тоглоход (1–1) гаргажээ.[1] Лигт 2011-2012 онд 33 тоглохдоо 8 гоолдон давгүй тоглосон түүнийг 2012 оны наймдугаар сарын 31-нд 12 сая фунтээр[2][3] Саутхемптон элсүүлэн гараанд Арсеналтай есдүгээр сарын 15-нд тоглоход (6–1) сэлгээнээс[4], Эвертонтой есдүгээр сарын 29-нд тоглоход (3-1) гоолдуулжээ.[5]

2014 оны есдүгээр сарын 1-нд Премьер лигийн «Халл Ситид» улирал зээлэгдэхээр тохиролцов.[6]

Шигшээ

Thumb
Рамирес Австритай тоглох үеэр, 2014 он

2009 онд залуучуудын ДАШТ-д чадамжаа харуулсан Рамирес шигшээд Индонезтой 2010 оны аравдугаар сарын 8-нд нөхөрсөг тоглоход гараалж, 2012 оны олимпын наадам болон 2013 оны Холбоодын цомд оролцсон.

Тэр 2014 оны тавдугаар сарын 31-нд 2014 оны ДАШТ-д оролцохоо зарлуулж,[7] Италитай зургаадугаар сарын 24-нд тулахад сэлгээнээс (Кристиан Родригесийн оронд:78 дахь минут) 81 дэх минутанд цор ганц гоолын дамжуулалтыг Диего Годинд өгсөн юм.[8]

Амжилт

Пеньяроль
  • Уругвайн аварга: 2009/10

Лавлах холбоос

Цахим холбоос

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.