From Wikipedia, the free encyclopedia
Галт тэсрэгч гэдэг нь пиротехникийн дүрслэлийг хэлэх ба ихэнхдээ шөнийн тэнгэрт галт тэсрэгч биетийг төлөвлөсний дагуу асаан тэсэлнэ.
Пиротехникийн эффект нь гэрэл- (хэлбэр, өнгө), чимээ- (тэсрэлт, исгэрэх), утаа- болон дулааны үүсэлт, түүнчлэн хиймэл манан зэрэг багтдаг.
Пуужингийн төрлөөс нь (хөөрөх өндөр) хамааруулан газрын- ба өндрийн галт тэсрэгч гэж ялгадаг.
Тэсрэх эффектийн хүрээ болон түүнээс үүсэх аюулаас нь хамааруулан ангилах ба ангилал нь өндөр байвал мэргэшсэн пиротехникч шаардлагатай бол, гарах аюулын зэрэг нь бага байвал хамгийн багадаа насанд хүрсэн хүмүүсийг галт тэсрэгч ашиглах шаардлагатай. Европын орнуудад мөрдөж буй галт тэсрэгчийн дөрвөн ангилал байна.
Хөгжмийн аялгуунд тохируулан дэглэсэн галт тэсрэгчийг xөгжимт галт тэсрэгч гэнэ. Бароккогийн үеэс эхлэн дагалдах хөгжимтэй галт тэсрэгчийг ашиглаж ирсэн байна. Гэхдээ тухайн үед галт тэсрэгчийн буудалт нь хөгжмийн аяндаа нь хэр хоорондоо синхрон явагддаг байсан тухай мэдээлэл хомс байдаг. Өнөө үед тохирсон хөгжмийн аялгуунд ноцоох машины тусламжтайгаар тэсрэлт зөрүүгүй хийх техникийн боломжтой.
Өөр бусад галт тэсрэгчид далайн галт тэсрэгч (салнаас буудах), техникийн галт тэсрэгч, тайзны галт тэсрэгч (театрын галт тэсрэгч), киноны тусгай эффект зэрэг орох ба энэ тохиолдолд гэрэлтүүлгийг пиротехникийн эффектээр гүйцэтгэнэ гэсэн үг юм.
Тусгай хэлбэр:
Үүсгэх өнгө | шаардлагатай элемент / шаардлагатай нэгдэл |
---|---|
Улаан | Стронцийн давс (бүрэг улаан), кальци (улбар шар), лити (час улаан) |
Шар | Натрийн давс, кальцийн карбонат |
Ногоон | Барийн давс (шар-ногоон), зэс (маргад ногоон), теллур (зүлгэн ногоон), талли (нугын ногоон), цайр (цайвар ногоон) |
Хөх | Зэсийн давс (номин цэнхэр), хүнцэл, хар тугалга, селени (цэнхэр) |
Ягаан | Цези, кали, стронци ба зэсийн холимог |
Нил ягаан | Рубиди, стронци ба зэсийн холимог |
Цагаан; мөнгөлөг | Магни, xөнгөнцагаан, титан, циркони |
Алтан шар | Төмөр, модон нүүрс, ферротитан |
Дараах аюултай бодисуудыг[1] галт тэсрэгчид ашиглах болон ашигласны дарааx байгаль орчинд үзүүлэх нөлөөтэй.
Бодис | Аюулын анги | Функц |
---|---|---|
Хар тугалганы(II) нитрат | исэлдүүлэгч | |
Хар тугалганы((II,IV)-оксид | исэлдүүлэгч | |
Борын хүчил | тогтворжуулагч | |
Гексахлорбензол[2] | хлордонатор | |
Калийн хлорат | исэлдүүлэгч | |
Калийн дихромат | тогтворжуулагч, катализатор | |
Зэсийн(I) хлорид, Зэсийн(II) хлорид |
өнгө | |
Зэсийн(I) оксид | туслах бодис | |
Зэсийн(II) оксид | өнгө | |
Натрийн хлорат | исэлдүүлэгч | |
Цайр (нунтаг) | ангижруулагч |
Wiktionary: Галт тэсрэгч – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.