![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/73/Werber_Arber.jpg/640px-Werber_Arber.jpg&w=640&q=50)
Вернер Арбер
From Wikipedia, the free encyclopedia
Вернер Арбер (Герман: Werner Arber, 1929 оны 6 сарын 3-нд төрсөн) нь Швейцарын микробиологич, генетикч юм. Хязгаарлагч ферментийг нээснийхээ төлөө 1978 онд Америкийн Хамилтон Смит, Даниэл Натанс нарын хамтаар физиологи, анагаах ухааны салбар дахь Нобелийн шагналыг хүртжээ. Тэдний энэхүү нээлт нь ДНХ-г дахин хослуулах технологийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болсон билээ.
Вернер Арбер | |
---|---|
![]() Вернер Арбер, 2018 | |
Төрсөн огноо | 1929 оны 6 сарын 3 (1929-06-03) (95 настай) |
Үндэс | Швейцар |
Салбар | Микробиологи |
Байгууллага | Калифорнийн Их Сургууль (Беркли) Өмнөд Калифорнийн их сургууль |
Алдаршсан зүйл | Хязгаарлагч фермент |
Нэр хүндтэй шагналууд | 1978, физиологи, анагаах ухааны салбар дахь Нобелийн шагнал |
Вернер Арбер 1949 - 1953 онд Цюрих дахь Швейцарын Холбооны Технологийн Хүрээлэнд хими, физикээр суралцаж төгсчээ. 1953 оны сүүлээр Женевийн их сургуульд электрон микроскопын туслах ажилтнаар ажиллах болж, улмаар бактериофагийг судлах болж, ламбда профагийн мутантуудын хамгаалах чадварын тухай эрдмийн ажлаа бичиж эхэлсэн байна. Тэрээр 1958 онд докторын зэрэг хамгаалжээ.
Тэгээд 1958 оны зунаас Өмнөд Калифорнийн их сургуульд Жо Бертанигийн хамтаар фагийн генетикийн судалгаа хийж эхэлсэн[1]. 1959 оны сүүлээр Женев руу буцан очиж ажиллах саналыг хүлээн авсан бөгөөд 1960 оны эхээр буцахынхаа өмнө Бэркли дэх Калифорнийн их сургуульд Гунтер Стент, Стэнфорд их сургуульд Жошуа Лэдерберг, Массачусеттсын технологийн хүрээлэнд Сальвадор Луриагийн лаборатариудад "маш үр дүнтэй хэдэн долоо хоног"-ийг өнгөрөөжээ.
Женевийн их сургуульд буцаж ирээд, Физикийн хүрээлэнгийн лабораторид судалгааны ажил эрхлэх болов. 1965 онд молекул генетикийн онц профессор болон тушаал дэвсэн байна. Бэркли дэх Калифорнийн их сургуулийн молекул биологийн тэнхимд зочин профессороор нэг жил ажилласны дараа 1971 онд Базель Их Сургууль руу шилжжээ. Базельд тэрээр шинээр байгуулагдсан, биофизик, биохими, микробиологи, бүтцийн биологи, эсийн биологи, эм зүйн салбарууд бүхий Биоцентрт ажиллаж байв.
Тэрээр 1981 оноос Папын шинжлэх ухааны академийн дэргэдэх Дэлхийн мэдлэгийн зөвлөгөөний эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Арбер эхнэр, хоёр охинтой.