Вена
From Wikipedia, the free encyclopedia
Вена (Герман: Wien) нь Австрийн нийслэл бөгөөд Австрийн есөн мужийн нэг нь юм. Вена нь Австрийн хамгийн том хот бөгөөд 1.7 гаруй сая хүн амтай (метрополи газар нутгийн хүн ам нь 2.3 сая). Мөн түүний соёлын, эдийн засгийн ба улс төрийн төв юм. Хүн амаараа Европын Холбоонд аравт ордог хот бөгөөд 2008 оны байдлаар амьдралын чанараараа хоёрт орсон байна (Mercer Human Resource Consulting-н тооцоо). Венад Нэгдсэн Үндэстний Байгууллага, Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага (ОПЕК) зэрэг олон улсын томоохон байгууллагуудын төвүүд оршдог. Вена нь Австрийн хамгийн зүүн захад орших ба Чех, Словак, Унгар улсуудтай хил залгана. 2001 онд хотын төв буюу "хуучин Вена" , Шёнбрунн ордонг ЮНЕСКО -ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд Economist Intelligence Unit-н 127 хотыг оролцуулсан амьдралын чанарын судалгаагаар Ванкувер хоттой эн зэрэгцэж, жагсаалтыг тэргүүлсэн байна.
Вена
| |
---|---|
Улс | Австри |
Муж | Вена |
Засаг захиргаа | |
• Биет | Венийн хотын зөвлөл ба Ландтаг |
• Хотын дарга ба захирагч | Михаэль Людвиг (АСДН) |
Газар нутаг | |
• Нийслэл, муж болон хотын захиргаа | 414.78 км2 (160.15 бээр2) |
• Газар | 395.25 км2 (152.61 бээр2) |
• Ус | 19.39 км2 (7.49 бээр2) |
Өндөр | 151 (Лобау) – 542 (Херманнскогель) м (495–1,778 фут) |
Хүн ам | |
• Байр | 1-р байр (ЕХ-д 5-р) |
• Нягтрал | 4,326.1/км2 (11,205/бээр2) |
• Хотын нутаг | 1,951,354 |
• Бөөгнөрөл | 2,890,577 |
• Угсаатны бүлэг[2] |
|
Иргэдийн нэршил | Герман: Wiener (эр), Wienerin (эм) Веначууд |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
Шуудангийн код |
|
ISO 3166 код | AT-9 |
Улсын дугаар | W |
ХХИ (2019) | 0.947[4] маш өндөр · 1-р байр |
Бүс Нутгийн Нийт Бүтээгдэхүүн | € 102 тэрбум (2021)[5] |
Холбооны Зөвлөл дэх суудал | 11 / 61
|
GeoTLD | .wien |
Вэб сайт | wien |
Албан нэр | Венийн Түүхэн Төв |
Төрөл | Соёлын |
Шалгуур | ii, iv, vi |
Бүртгэгдсэн | 2001 (25-р хурал) |
Эшлэл ду. | 1033 |
ЮНЕСКО Бүс нутаг | Европ ба Хойд Америк |
Аюулд орсон | 2017 он (2017)–одоо үе[6] |