Вашингтон (хот)
From Wikipedia, the free encyclopedia
Вашингтон (Англи: Washington) буюу Колумбийн тойрог (Англи: District of Columbia) нь 1790 оны 7 сарын 16-нд байгуулагдсан, Америкийн Нэгдсэн Улсын нийслэл юм. АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны нэрээр нэрлэсэн. Колумбын тойрог нь Потомак голын хойд эрэг дээр орших бөгөөд баруун өмнөд талаараа Виржини, баруун хойд, зүүн хойд, зүүн өмнөд талаараа Мэрилэнд мужуудтай хиллэнэ. Тойргийн суурин хүн ам нь 588,292 боловч ажлын 7 хоногуудад ирж ажиллах хүмүүсийг нэмэхэд ннэг сая гаруйд хүрнэ. Вашингтоны метрополи газар нутгийн (бүрэлдэхүүнд нь Колумбийн тойрог орно) хүн ам нь 5.3 сая бөгөөд энэ нь улсдаа наймд жагсана.
Вашингтон
Washington, D.C. | |
---|---|
Колумбийн тойрог District of Columbia | |
К.Т., Тойрог | |
"Манай улсын нийслэл" (марш)[1] | |
Улс | АНУ |
Байгуулагдсан | 7 сарын 16, 1790 |
Зохион байгуулагдсан | 2 сарын 27, 1801 |
Нэгтгэсэн | 2 сарын 21, 1871 |
Өөртөө захирах эрх | 12 сарын 24, 1973 |
Этимологи |
|
Засаг захиргаа | |
• Төрөл | Хотын дарга–зөвлөл |
• Хотын дарга | Муриэл Баузер (АН) |
• Тойргийн зөвлөл | Жагсаалт[2] |
• АНУ-ын Танхим | Элеонор Холмс Нортон (АН), Төлөөлөгч (Өргөн) |
Газар нутаг | |
• Холбооны нийслэл болон тойрог | 177.0 км2 (68.35 бээр2) |
• Газар | 158.32 км2 (61.126 бээр2) |
• Ус | 18.71 км2 (7.224 бээр2) |
Хамгийн өндөр цэг | 125 м (409 фут) |
Хүн ам | |
• Холбооны нийслэл болон тойрог | 689,545 |
• Тооцоо (2023)[4] | 678,972 |
• Байр | Хойд Америкад 64-т АНУ-д 23-т |
• Нягтрал | 4,355.39/км2 (11,280.4/бээр2) |
• Хотын нутаг | 5,174,759 (АНУ: 8-д) |
• Нягтрал | 1,543.4/км2 (3,997.5/бээр2) |
• Бөөгнөрөл | 6,304,975 (АНУ: 7-д) |
Иргэдийн нэршил | Вашингтончууд[7][8] |
ДНБ | |
• Холбооны тойрог | $144.0 тэрбум (2022) |
• КТ-ВА-МД-БВ (MSA) | $660.6 тэрбум (2022) |
Цагийн бүс | UTC−5 (EST) |
• Зун (ЗЦ) | UTC−4 (EDT) |
ЗИП кодууд | 20001–20098, 20201–20599, 56901–56999 |
Бүсийн дугаар | 202 болон 771[11][12] |
ISO 3166 код | US-DC |
Нисэх буудлууд | Жагсаалт
|
Төмөр замууд | Жагсаалт
|
Вэб сайт | dc |
АНУ-ын Үндсэн хуулийн нэгдүгээр заалтад мужуудаас ялгарах холбооны тойрог нь улсын нийслэл байх тухай бичсэн байдаг. Холбооны засгийн газрын гурван салбарын төвүүд нь гурвуулаа тойрогт байрлах бөгөөд үүнээс гадна олон хөшөө дурсгал, музэй байдаг. Вашингтонд 172 тооны гадаадын элчин сайдын яамд, мөн Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан, Америкийн Орнуудын Байгууллага, Интер-Америкийн Хөгжлийн Банк зэрэг олон байгууллагуудын төвүүд байрлана.
АНУ-ын Конгресс нь Вашингтоныг шууд, бүрэн захирдаг бөгөөд ард иргэд нь мужуудаас өөрсдийгөө удирдах эрх багатай юм. Тойрог нь санал өгдөггүй, Конгрессийн төлөөлөгчтэй боловч сенаторгүй. Хэрэв Вашингтон нь муж байсан бол газар нутгаараа хамгийн сүүлд (Рөүд-Айлендийн дараа), хүн амаараа сүүлээсээ хоёрт (Вайомингийн өмнө), нягтшилаараа нэгт, мужийн нийт бүтээгдэхүүнээрээ 35-д, Африк Америкчуудын хувиараа нэгт орно.