Бранденбург (Герман: Brandenburg; Доод Сорбиан: Bramborska; Дээд Сорбиан: Braniborska) нь Германы арванзургаан холбооны мужийн нэг юм. 1990 оны аравдугаар сарын 3-нд баруун болон зүүн герман нэгдсэнээс хойшхи анхны муж нь Бранденбург болсон ба аравдугаар сарын 14-нд байгуулагдсан түүхтэй.[5] Германы зүүн хэсэгт орших тус мужийн нийслэл нь Потсдам хот ба хүрээлэгдэн буй Берлин хот нь улсынхаа нийслэл болдог билээ.
Бранденбург муж
| |
---|---|
Улс | Герман |
Нийслэл | Потсдам |
Засаг захиргаа | |
• Биет | Бранденбургийн Ландтаг |
• Ерөнхий сайд | Диетмар Войдке (СДН) |
• Эрх баригч намууд | СДН / ХАХ / Ногоонууд |
• Бундесратын санал | 4 (69-өөс) |
• Бундестагын суудал | 25 (736-аас) |
Газар нутаг | |
• Нийт | 29,480.24 км2 (11,382.38 бээр2) |
Хүн ам (2019-09-30)[1] | |
• Нийт | 2,520,198 |
• Нягтрал | 85/км2 (220/бээр2) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
ISO 3166 код | DE-BB |
Улсын дугаар | хуучнаар: BP (1945–1947), SB (1948–1953)[2] |
ДНБ (нэрлэсэн) | €74 тэрбум (2019)[3] |
ДНБ нэг хүнд ноогдох | €30,000 (2019) |
ХХИ (2018) | 0.923[4] маш өндөр · 14-р байр |
Вэб сайт | brandenburg.de |
Өнөөгийн Бранденбург муж улсын газар нутагт анх германы семноненчүүд оршин сууж байсан бол түмний нүүдлээс хойш баруун слав гаралтангууд ирж суурьшсан аж. Зүүн германы суурьшлын эхэн үед 1-р Хайнрих хааны удирдлага дор зүүн франкийн цэрэг 929 онд Хевеллер болон Бранденбургийг эзэлжээ.
Бранденбург муж нь Мекленбург-Өрнө Померан мужтай хойд хэсгээрэээ, зүүн хэсгээрээ Польш улстай, өмнөд хэсгээр Саксон мужтай, баруун хэсгээрээ Саксон-Анхальт мужтай, баруун хоёд хэсгээрээ Доод Саксон мужтай тус тус хиллэдэг. Нутаг дэвсгэрийн хэмжээ нь улсынхаа нийт нутаг дэвсэрийн 30 хувийг эзэлдэг ба Одер болон Элбэ мөрнүүд энэ нутгаар дайран өнгөрдөг. Уугуул оршин суугчид нь Герман, Сорбиан хэлээр ярьдаг ажээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.