Потсдам
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Потсдам (Герман: Potsdam) хот нь тойрог хотод харъяалалгүй хот бөгөөд нийт 160 мянга гаруй хүн амтай, Бранденбург мужийн нийслэл хот юм. Энэ хот нь ХБНГУ-ын нийслэл Берлин хотоос холгүй баруун урд зүгт Хафель голын эрэг дээр оршдог.
Потсдам
Potsdam | |
---|---|
Улс | Герман |
Муж | Бранденбург |
Тойрог | Хотын тойрог |
Байгуулагдсан | 1776 |
Засаг захиргаа | |
• Хотын дарга (2018–26) | Майк Шуберт[1] (СДН) |
Газар нутаг | |
• Нийт | 187.28 км2 (72.31 бээр2) |
Өндөр | 32 м (105 фут) |
Хүн ам (2021-12-31)[2] | |
• Нийт | 183,154 |
• Нягтрал | 980/км2 (2,500/бээр2) |
Цагийн бүс | UTC+01:00 (ТЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+02:00 (ТЕЗЦ) |
Шуудангийн код | 14467–14482 |
Залгах код | 0331 |
Улсын дугаар | P |
Вэб сайт | www.potsdam.de |
Энэ хотын газар нутагт хүрэл зэвсгийн үеэс эхлэн суурин бий болсон байна. Потсдам 1573 онд хотын статустай болсон ч 2000 хүн амтай жижиг худалдааны хот хэвээр байв. Гучин жилийн дайн (1618-1648) Потсдам хотод их хэмжээний хохирол учруулж, хотын бараг тал хувийг устгасан.
1660 онд I Фредерик Вильхелм Бранденбургийн энэ хотыг ан агнуурын газар болгон сонгож Потсдам хотын хувь заяа эрс өөрчлөгдсөн. Тэнд бас цэргүүдийн хуаран байгуулсаны дараа хот нь Пруссын хааны гэр бүлийн оршин суудаг газар болжээ. Сүр жавхлант барилгууд нь голчлон Пруссийн хаан Их Фридрих буюу II Фридрихийн үед баригдсан байна.
1945 оны 4-р сарын 14-нөөс хойш Потсдам нь Берлин хотыг бүсэлсэн хэсэг болж, идэвхтэй байлдааны ажиллагаа явуулж байв. 1945 оны 5-р сарын 2-нд хотыг Зөвлөлтийн цэргүүд эзэлжээ. 1945 оны 7-р сарын 17-оос 8-р сарын 2-ны хооронд Холбоотнуудын тэргүүн нар Сесилиенхоф ордон Потсдамын бага хурал хийж түүхэнд үлдсэн юм.
1993 онд Помсдам хот 1000 жилийн ойгоо тэмдэглэсэн байна.
1991 онд Потсдамын Их сургуулийг байгуулсан. Өмнө энэ Их сургууль 1948 онд байгуулагдсан Зүүн Германы нэр хүндтэй Карл Либнехтын нэрэмжит Дээд сургууль байжээ.
Потсдам хот нь Берлин хотоос баруун урд зүгт орших бөгөөд ихэнх газар нутгийг нь нуур болон ой эзэлдэг. Хотын хамгийн өндөр хэсэгт "Жижиг Равенсбург" толгой орох ба түүний өндөр нь далайн төвшнөөс дээш 114,2 м-т өргөгдсөн бол Хафель голын ёроол нь 29 м-ийн гүнтэйгээрээ хамгийн гүн хэсэгт орно.
Потсдам | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Потсдам
Эх сурвалж: wetterkontor.de |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.