![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/05/Flag_of_Brazil.svg/langmn-640px-Flag_of_Brazil.svg.png&w=640&q=50)
Бразил
From Wikipedia, the free encyclopedia
Бразил (порт. Brasil), албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс (порт. República Federativa do Brasil) нь Өмнөд Америкт орших тусгаар улс юм. Бразил улсын газар нутаг 8 сая 515 мянга 767 км² (Өмнөд америк тивийн 47,3 % эзэлдэг) ба хүн ам нь 2024 оны байдлаар 220 сая 052 мянга бөгөөд Латин Америкийн хамгийн том, дэлхийн хэмжээнд 5 бичигддэг улс юм. Мөн ардчилсан орнууд дотор хүн амаараа дөрөвт ордог. Бразилийн зүүн талд Атлантын далай оршдог бөгөөд нийт эрэг нь 8,000км урттай. Хойд талаараа Венесуэл, Суринам, Гайана, Францын нутаг болох Францын Гайана, өмнөд талаараа Уругвай, баруун өмнөд талаараа Аргентин, Парагвай, баруун талаараа Боливи, Перу, баруун хойд талаараа Колумби улсуудтай хиллэнэ. Фернандо де Норонха, Рокас Атолл, Сэйнт Петр, Паул Рокс, Тринидаде ба Мартим Ваз зэрэг олон арлууд нь Бразилд хамаарна.
Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс ᠬᠣᠯᠪᠣᠭᠠᠨ ᠤ ᠪᠦᠭᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠪᠷᠠᠽᠢᠯ ᠤᠯᠤᠰ | |
---|---|
Уриа: Ordem e Progresso (Португал) "Эмх цэгц ба дэвшил" | |
Төрийн дуулал: Hino Nacional Brasileiro (Португал) "Бразилын Үндэсний Төрийн Дуулал" | |
Үндэсний Тамга | |
Нийслэл | Бразилиа 15°47′S 47°52′W |
Томоохон хот | Сан-Паулу 23°33′S 46°38′W |
Албан ёсны хэл ба үндэсний хэл | Португал хэл |
Угсаатны бүлгүүд |
|
Шашин |
|
Ард түмний нэршил | Бразилчууд |
Төр засаг | Холбооны ерөнхийлөгчийн үндсэн хуульт бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Луис Инасио Лула да Силва |
• Дэд Ерөнхийлөгч | Жералдо Алкмин |
• Төлөөлөгчдийн танхимын дарга | Артур Лира |
• Холбооны Сенатын дарга | Родриго Пачеко |
• Холбооны Дээд Шүүхийн дарга | Роза Вебер |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Конгресс |
• Дээд танхим | Холбооны Сенат |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Түүх | |
• Тунхаглал | 1822 оны 9 сарын 7 |
• Хүлээн зөвшөөрөгдсөн | 1825 оны 8 сарын 29 |
• Бүгд найрамдах улс | 1889 оны 11 сарын 15 |
• Одоогийн үндсэн хууль | 1988 оны 10 сарын 5 |
Газар нутаг | |
• Нийт | 8515767 км2 (5) |
• Усны эзлэх талбай (%) | 0.65 |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 217,240,060[5] (7) |
• Нягтаршил | 25/км2 (193) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $3.958 их наяд[6] (8) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $18,396[6] (86) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $2.059 их наяд[6] (12) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $9,571[6] (81) |
ОТББИ (2020) | ▼ 48.9[7] өндөр |
ХХИ (2021) | ▼ 0.754[8] өндөр · 87 |
Мөнгөний нэгж | Реал (R$) (BRL) |
Цагийн бүс | UTC−2 - −5 (BRT) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +55 |
Домэйн нэр | .br |
Бразил улсын нийслэл нь -Бразилиа хот.
Бразил нь 1500 онд Педро Алвареш Кабрал нээснээс хойш 1822 онд тусгаар тогтнох хүртэл Португалын колони байжээ. Анх Бразилын эзэнт гүрэн нэртэйгээр тусгаарласан бөгөөд 1889 оноос Бүгд найрамдах улс болжээ. Гэхдээ одоогийн конгресс буюу хоёр танхимтай хууль тогтоох байгууллага нь 1824 онд Үндсэн хууль батлагдсан мөчид байгуулагдсан байна. Өнөөгийн Үндсэн хуульд Бразилыг Холбооны Бүгд найрамдах улс хэмээн тодорхойлсон байдаг. Бразил нь холбооны тойрог болох 26 муж, 5,564 хотын захиргаанаас бүрддэг байна.
Тус улсын албан ёсны бөгөөд цорын ганц хэл бол португал хэл юм. Шашны хувьд Бразилчуудын дийлэнх нь католик шашинтай тул Бразилийг дэлхийн хамгийн олон католик шашинтай улс юм.
Бразил улсын мөнгөн тэмдэгтийг -"Бразил реал" гэдэг.
Бразилын эдийн засаг нь номиналь ҮНБ-р аравт, худалдан авах чадварын ҮНБ-р дэлхийд есөд жагсдаг. Эдийн засгийн шинэчлэл нь Бразилыг хөгжүүлж буй дэлхийн хүчирхэг орны нэг болгосон бөгөөд НҮБ, Өмнөд Америкийн Орнуудын Холбоо зэрэг байгууллагуудыг анх байгуулсан орнуудын нэг бөгөөд БРИКС-ын гишүүн болсон. Бразил нь Католик шашинт, португал хэлээр ярьдаг, олон үндэстнээс тогтдог бөгөөд төрөл бүрийн тусгай хамгаалалттай газруудад нь ан амьтан, ургамал, байгалийн баялаг элбэгтэй.
Бразил улсын хуурай замын хил нь 16 мянган км орчим бол зүүн талаараа Атлантын далайгаар 7,4 мянган км урт эргээр хүрээлүүлдэг байна.
Хамгийн олон хүн амтай хотууд: (IBGE, 2018): 1. Сан-Паулу (12 176 866), 2. Рио-де-Жанейро (6 688 927), 3. Бразилиа (2 974 703), 4. Салвадор (2 857 329), 5. Форталеза (2 643 247), 6. Белу-Оризонти (2 501 576), 7. Манаус (2 145 444), 8. Куритиба (1 917 185), 9. Ресифи (1 637 834), 10. Гояния (1 495 705).