Большевик арал
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Большевик арал (Орос: о́стров Большеви́к) Оросын Арктик дахь Хойд Газар бүлэг арлын хамгийн өмнө талын, тус бүлэг арлын 2 дахь том арал юм. Тус арлыг анх 1913 онд Борис Вилькицкий нээсэн боловч тусдаа арал гэдэг нь 1931 оныг хүртэл мэдэгдээгүй бөгөөд Георгий Ушаков, Николай Урванцев нар олтригийг судалсан 1930–1932 оны экспедицийн үеэрээ түүнийг тогтоосон аж[2].
Гадаад нэр: о́стров Большеви́к | |
---|---|
Газарзүй | |
Байршил | Арктик |
Солбицол | 78.630006°N 102.480469°E |
Олтриг | Хойд Газар |
Талбай | 11,270 км2 (4,351 хавтгай дөрвөлжин миль)[1] |
Талбайн хэмжээгээр эзлэх байр | 66[1] |
Хамгийн өндөр цэгийн өндөр | 935 м (3,068 фут) |
Хамгийн өндөр цэг | нэргүй |
Улс | |
Арлын нийт талбай 11,270 км² гэж тооцоологддог[1]. Уулархаг гадаргуутай тус арлын хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 935 м өндөрт өргөгдсөн байдаг. Арлын 30% нь мөсөн голоор бүрхэгдсэн байдаг бөгөөд эргийн тэгш хэсэг нь хаг, хөвдөөр сийрэгдүүхэн хучигдсан байдаг. Баруун хойд үзүүрт нь Тельманы фьорд, Спартак фьорд, Партизан фьорд зэрэг хэд хэдэн фьорд бий.
Большевик арал нь Ленинградын, Семенов-Тьян Шанскийн, Кропоткины гэсэн гурван мөсөн голын системээс тогтоно[3].
Большевик арлын өмнөд үзүүрт Таш арал, зүүн хойд үзүүрт Лавров арал, хойд үзүүрт Лишный арал гэх жижигхэн арлууд байдаг.
Социализмын үед өгөгдсөн тус арлын нэрийг Святая Ольга буюу Гэгээн Ольга хэмээн өөрчлөх санал сүүлийн үед гараад байгаа[4].
Арлын уур амьсгал тун хүйтэн бөгөөд жилийн дундаж температур нь −16 °C болно[3].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.