From Wikipedia, the free encyclopedia
Ахмад Абдулхамидович Кадыров (Орос: Ахмат Абдулхамидович Кадыров, 1951 оны 8 сарын 23 – 2004 оны 5 сарын 9) нь Чеченийн анхдугаар дайны үеэр болон дайны дараах Ичкерийн Бүгд Найрамдах Чечень Улсын тэргүүн Мүфти байсан бөгөөд Чеченийн хоёрдугаар дайн эхлэхэд Оросын засгийн газрын талд орж, 2000 оны 7 сараас ОХУ-ын харьяаны засаг захиргааны тэргүүн, улмаар 2003 оны 10 сарын 5-наас Бүгд Найрамдах Чечень Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн юм.
Ахмад Кадыров | |
---|---|
Бүгд Найрамдах Чечень Улсын анхны ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 2003 оны 10 сарын 5 – 2004 оны 5 сарын 9 | |
Өмнөх | Албан тушаал бий болсон |
Дараах | Алу Алханов |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1951 оны 8 сарын 23 ЗХУ, ЗСБНКазах Улс, Караганда |
Нас барсан | May 9, 2004 насалсан) ОХУ, Бүгд Найрамдах Чечень Улс, Грозный | (52
Үндэсний харьяалал | Чечень |
Эхнэр, Нөхөр | Айман Нисьевна Кадырова |
Хүүхэд | 4 |
Мэргэжил | Санваартан |
Шагнал | |
2004 оны 5 сарын 9-нд тэрээр Грозный хотод Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярын парадын үеэр салан тусгаарлагч Исламистуудын тавьсан бөмбөгөнд өртөн нас баржээ. Түүний хүү Рамзан Кадыров аавыгаа залгамжлан, 2007 оны 3 сараас мөн Чеченийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.