Ауди
From Wikipedia, the free encyclopedia
Ауди хувьцаат компани (компанийн өөрсдийн бичдэг хэлбэр: Герман: AUDI Aktiengesellschaft)[1] (ФХБ: NSU) нь Фолксваген концернд харьяалалтай Бавари мужийн Инголштадт хотод төвтэй германы автомашин үйлдвэрлэгч компани юм. Ауди хэмээх нэр нь Хорх хэмээх патентаар хамгаалсан урьдны моторт тэрэгний үйлдвэрлэгчийн нэрийг тойруулан хэрэглэсэн нэр юм. Компанийн нэр тус компанийн үүсгэн байгуулагч Аугуст Хорхын овгоос гаралтай. Хорхын Аугуст нь "А. Хорх & Цие Моторвагенверке Цвикау" компанийн санхүүгийн албаны даргын ажлаа хаян шинээр компани байгуулаад түүндээ нэр өгөхөөр хайж байж. "Хорх" хэмээх үг нь германаар "Сонсох" гэсэн утгатай бөгөөд audire гэж латинаар орчуулагддагийг Цвикаугийн нэгэн гимназийн сурагч түүнд санал болгосноор "Ауди" хэмээн нэрлэсэн байна.
Audi AG Ауди ХК[1] | |
---|---|
Эрх зүйн хэлбэр | Хувьцаат компани |
ISIN | DE0006757008 |
Үүсгэн байгуулагдсан | 1909 оны 7 сарын 16 Цвикау (Ауди) 1932 оны 6 сарын 29 Хемнитц (Авто Унион) 1949 оны 9 сарын 3 Инголштадт (шинээр үүссэн) 1969 оны 3 сарын 10 Неккарзулм (нэгтгэл) |
Төв байр | Инголштадт, Герман |
Удирдлага |
|
Ажилчид | 82.838 (2015 оны 12 сарын 31)[2] |
Эргэлтийн хөрөнгө | 58,42 тэрбум EUR (2015)[2] |
Салбар | Автомашин үйлдвэрлэл |
Цахим хуудас | www.audi.de |