Армени
From Wikipedia, the free encyclopedia
Армени Өвөр Кавказын өмнөд хэсэгт оршдог бүрэн эрхт тусгаар улс. (арм. Հայաստան Hayastan) Албан ёсоор Бүгд Найрамдах Армени Улс (арм. Հայաստանի Հանրապետություն Hayastani Hanrapetut’yun) юм. Мөн Өрнөд Ази, болон Дорнод Европынх гэж бас хэлж болно.[13] Азербайжан, Гүрж, Азербайжаны тасархай нутаг Нахчыван, Турк, Иран улстай хил залгадаг. Азербайжантай дайтсаны улмаас өөрийн болгож авсан Уулын Карабахтайгаа бас хиллэж байгаа далайд гарцгүй улс.
Бүгд Найрамдах Армени Улс Հայաստանի Հանրապետություն Хаяастани Ханрапетутюн | |
---|---|
Уриа: Մեկ Ազգ, Մեկ Մշակույթ Мек Азг, Мек Мшакуйт "Нэг Үндэстэн, Нэг Соёл" | |
Төрийн дуулал: Մեր Հայրենիք Мэр айрэник "Бидний эх орон" | |
Нийслэл ба томоохон хот | Ереван 40°11′N 44°31′E |
Албан ёсны хэл | Армени хэл[1] |
Угсаатны бүлгүүд (2011) |
|
Шашин | Христ (Арменийн төлөөлөгчдийн сүм)[4] |
Ард түмний нэршил | Арменичууд |
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
Ваагн Хачатурян | |
• Ерөнхий Сайд | Никол Пашинян |
• Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгч | Ален Симонян |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Ассамблей |
Түүх | |
• Ерванд улс | МЭӨ 6-р зуун |
МЭӨ 321–МЭ 428 | |
МЭӨ 190 | |
• Аршакуни | 52–428 |
• Арменийн хаант улс | 885–1045 |
• Киликийн хаант улс | 1198–1375 |
• Бүгд Найрамдах Ардчилсан Армени Улс | 5 сарын 28, 1918 |
• Зөвлөлтийн байлдан дагуулалт; Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Армени Улс | 11 сарын 29, 1920 |
9 сарын 23, 1991 | |
• ТУХН-д элсэв | 12 сарын 21, 1991 |
3 сарын 2, 1992 | |
• Одоогийн Үндсэн хууль | 7 сарын 5, 1995 |
Газар нутаг | |
• Нийт | 29,743 км2 (138) |
• Усны эзлэх талбай (%) | 4.71[8] |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 3,000,756[9] (138) |
• Нягтаршил | 101.5/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $57.740 тэрбум[10] (115) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $19,489[10] (81) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $23.725 тэрбум[10] (115) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $8,008[10] (85) |
ОТББИ (2019) | ▼ 29.9[11] бага |
ХХИ (2021) | ▲ 0.759[12] өндөр · 85 |
Мөнгөний нэгж | Драм (֏) (AMD) |
Цагийн бүс | UTC+4 (AMT) |
Огнооны формат | өө.сс.жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +374 |
Домэйн нэр |
|
Вэбсайт www |
Арменийн 29,743 км² (дэлхийн 141 дүгээрх том) уулархаг газар нутагтай. Нутгийн хамгийн өндөр цэг нь Арагац (4,095 м) уулын орой, хамгийн нам нь Дэбэд голын хөндийд (380 м)[14] юм. Севан (940 км²) гэх ганц том алдартай нууртай.
Ахны армян улс Урарту гэж улс МЭӨ 860 онд байгуулагдаж байсан бөгөөд дараа нь МЭӨ 6-р зуунд Сатрапи Армени улс бий болж байжээ.
Өнөөгийн Арменийн нутагт МЭӨ 4-р зуунд I Арташес хаан Их Армени улс бий болгож МЭӨ 428 он хүртэл оршин тогтносон бөгөөд II Тигран хааны удирдлах үед мандан бадарч байжээ. Тухайн үеийн соёлын хамгийн чухал үйл явдал бол 405 онд эрдэмтэн Месроп Маштоц армян цагаан толгойг бүтээсэн нь үндэсний эв нэгдэлд том нөлөө үзүүлжээ.
1225 онд Жалал ад-Дин Арменийг довтлож байжээ. Тагнуулын тандалт хийж байсан монголчууд 1236 онд Арменийг эзлэн авчээ. 1386 онд Доголон Төмөрийн цэрэг анх удаа Арменид орж ирж байжээ. Үүний зэрэгцээ XIII-XIV зууны үед Арменид Арменийн язгууртнуудыг шинэ цэргийн нүүдэлчин монгол, түрэг, күрд язгууртнууд аажмаар нүүлгэн шилжүүлэх үйл явц өрнөв.
16-19-р зууны хооронд Зүүн Армени, Баруун Армениас бүрдсэн Арменийн уламжлалт эх нутгийг Османы болон Персийн эзэнт гүрэн ээлжлэн захирч байжээ.
Армени бол европ гаралтай үндэстэн юм. XIX зууны эхэнд Хаант Оросын мэдэлд орсон юм. 1918-1920 оны хооронд богино хугацаанд "Бүгд Найрамдах Ардчилсан Армени Улс" нэрээр тусгаар тогтнож байгаад ЗХУ-д нэгтгэгдэж "Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Армени Улс" болсон.
1991 онд ЗХУ албан ёсоор бутрахад өнөөгийн тусгаар тогтнолоо олжээ.
Хүн амын 95% нь христианчууд. Улсын нийслэл - Ереван хот. Албан ёсны хэл- армени хэл. Хүн ам- 2017 оны байдлаар 2.986.100. (138-р).
Парламентын засаглалтай нэгдсэн улс. 1992 оны 3-р сарын 2-нд НҮБ-д элссэн.