From Wikipedia, the free encyclopedia
Аризона (Англи: Arizona, навахо Hoozdo Hahoodzo) нь Америкийн Нэгдсэн Улсын Баруун Өмнөд бүсэд оршдог АНУ-ын муж улс. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Феникс. Хоёрдахь том хот нь Таксон бөгөөд үүний дараа Фениксийн бүсийн дөрвөн хот, тухайлбал Меза, Чандлер, Глендэйл, Скоттсдэйл хотууд орно.[4]
Аризона Муж Улс State of Arizona | |
Албан ёсны хэл | англи |
Ярьдаг хэлнүүд | англи (74.1%) испани (19.5%) Навахо (1.9%) |
Нийслэл | Финикс |
Хамгийн том хот | Финикс |
Хамгийн том хотуудын бөөгнөрөл | Финиксийн метрополитан бүс |
Нутаг дэвсгэр | АНУ-д 6-д орно |
- Нийт | 295,254 км² |
- Өргөн | 500 км |
- Урт | 645 км |
- Усны эзлэх % | 0.32 |
- Өргөрөг | 31° 20′ N - 37° N |
- Уртраг | 109° 3′ W - 114° 49′ W |
Хүн ам | АНУ-д 16-д орно |
- Нийт | 6,338,755 (2007 оны тооцоо)[1] |
- Нягтшил | 21.54/км² АНУ-д 33-д орно |
Өндөр | |
- Хамгийн өндөр цэг | Хамфрийс оргил[2] 3,851 м |
- Дундаж | 1,250 м |
- Хамгийн нам цэг | Колорадо гол[2] 22 м |
АНУ-д нэгдсэн | 1912 оны хоёрдугаар сарын 14 (48) |
Амбан захирагч | Жанет Наполитано (АН) |
Дэд захирагч | Байхгүй[3] |
АНУ-ын сенатчид | Жон МакКэйн (БНН) Жон Кил (БНН) |
Конгрессын төлөөлөгчид | 4 БНН ба 4 АН ([[{{{нэр}}} муж улсаас АНУ-ын Конгресст сонгогдсон төлөөлөгчид|Жагсаалт]]) |
Цагийн бүс | Уулын: UTC-7 |
Товчлолууд | AZ Ariz. US-AZ |
Вэбсайт | www.az.gov |
Аризона 1912 оны хоёрдугаар сарын 14-нд Холбоонд нэгдсэн, АНУ-ын эх газрын муж улсуудаас хамгийн сүүлийн буюу 48 дахь муж улс болсон.[5] Аризона нь цөлийн уур амьсгал, ялангуяа халуун зун, өнтэй өвлөөрөө нэртэй. Гэвч хойд зүгт байх өндөрлөг нутгаараа цөлөөс сэрүүн уур амьсгалтай нарсан ой, уул нуруудтай. 2006 оны долдугаар сарын 1-ний хүн амын тооцоогоор Аризона хүн амын өсөлтөөр АНУ-д тэргүүлж, Невадаг гүйцэж түрүүлжээ.
Аризона нь Дөрвөн өнцгийн (Four Corners) муж улсуудын нэг юм. Аризона Нью-Мексико, Юта, Невада, Калифорни муж улсуудтай хиллэдэг бөгөөд Колорадо муж улстай нэг үзүүрээрээ нийлдэг. Түүнчлэн Мексикийн Сонора, Баха Калифорни муж улсуудтай хил залгадаг. Аризонад Гранд Каньоноос гадна олон ой мод, үндэсний парк, дурсгалт газар, индианы нөөц газар байдаг билээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.