АНУ-ын жүжигчин From Wikipedia, the free encyclopedia
Анжелика Хьюстон (Англи: Anjelica Huston, 1951 оны долоодугаар сарын 8-нд Калифорни мужийн Санта Моника хотод төрсөн) — Америкийн жүжигчин эмэгтэй бөгөөд «Аддамсынхан» (1991) киногоороо алдартай.
Анжелика Хьюстон Anjelica Huston | ||
Анжелика Хьюстон 2014 онд | ||
Иргэншил | Америкийн Нэгдсэн Улс | |
Төрсөн огноо | 1951 оны 7 сарын 8 | |
Төрсөн газар | Санта Моника, Калифорни, Америкийн Нэгдсэн Улс | |
Танил үе | 1969—одоо | |
Мэргэжлийн замнал | ||
---|---|---|
Мэргэжил | жүжигчин | |
Гавьяа шагнал | «Оскар» (1986) «Алтан бөмбөрцөг» (2005) |
Анжелика «Оскар», «Алтан бөмбөрцөг» шагналт, нэрт найруулагч Жон Хьюстоны ууган хүүхэд бөгөө дүү Дэнни жүжигчин, Аллегра зохиолч. Өвөө Уолтер Хьюстон мөн «Оскар», «Алтан бөмбөрцөг» шагналт байв. Анжелика багаасаа эцгийн найруулсан кинонуудад тоглодог байжээ.
Анхны бүтээл, «Шууданч хонхыг хоёр дардаг» (1981) мелодрамд Жек Николсонтой хамт тогложээ. Эцгийн найруулсан «Приццийн гэр бүл» (1985) инээдэмд мөн Жек Николсонтой хамтран туслах дүр бүтээж «Алтан бөмбөрцөг» (1985) гардахын сацуу 'түүхэнд гурван үеэрээ «Оскар» (1986) анхны жүжигчин болов. Анжелика удаах жилүүдэд дараалан «Хайр дурлалын өстөнүүд»-ийн (1989) туслах, «Луйварчид»-ын (1990) гол дүрээр «Оскар», «Алтан бөмбөрцөг», «БАФТА»-д дэвшсэн.
Жек Николсонтой 1973—1989 онд уулздаг байсан Анжелика 1992 оны тавдугаар сарын 23-нд барималч Роберт Грэмтэй гэрлэн 2008 онд нас нөгчих хүртэл амьдарсан.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.