Амстердам
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Далбаа |
Сүлд |
Аймаг | Умард Холланд |
Засаг дарга | Фемке Халсема (Ногоон зүүн) |
Захиргааны төв | Амстердам |
Газар нутаг – хуурай – ус |
219,32 км2 165,31 км2 54,01 км2 |
СТХ-Код | 0363 |
Хүн ам | 864,217 (31. 1-р сар 2019[1]) |
Хүн амын нягтрал | 3940 хүн/км2 |
Солбицол | 52° 22′ У, 4° 53′ Д |
Чухал тээврийн зам | |
Утасны код | 020 |
Шуудангийн дугаар | 1011–1109 |
Цахим хуудас | www.amsterdam.nl |
Амстердам хотын ердийн нэгэн гудамж |
Амстердам (нид. Amsterdam [ˌɑmstərˈdɑm]) — Нидерланд улсын нийслэл, тэргүүн их хот.
Нидерландын засаг, хурал, шүүх байгууллага Амстердамд байрладаггүй. Харин вангийн ордон Амстердамд байх ба 1814 оноос Амстердамыг албан ёсоор улсын нийслэл болгон баталжээ. Нидерланд орны баруун хэсэг, Умард Холланд мужийн нутагт Амстел Эй хоёр голын бэлчирт оршиж, Умард тэнгистэй Норзеканал усан сувгаар холбогддог.
Амстердам хот нь 864.217 хүн амтай (мэдээ: 31. Нэгдүгээр сар 2019)[2], дагуул хот, дүүргийг тооцвол 2.3 сая хүн оршин сууж байна. Амстердамыг багтаасан 6.7 сая хүн бүхий Рандстад хотын бөөгнөрөл Европтоо зургаадугаар том нь юм.
Хотын нэр «Амстел» + «дам» (Амстел голын далан) хоёр үгний нийлэмж юм. XII зуунд загасчны суурин байснаа Нидерландын алтан үед олны газар болж дэлхийд чухал далайн боомт байж, худалдаа, санхүү цэцэглэжээ.
Амстердам хотод 100 км урт сувагнууд, 90 орчим аралууд болон 1500 том жижиг гүүртэй хот ажээ.
Амстердам хот нь Нидерланд улсын санхүү, соёл урлагийн төв нь юм. Олон байгууллага, банкуудын төвүүд энд байрлана. Евронекстийн хэсэг Амстердамын хөрөнгийн бирж нь хотын төвд байрладаг. Түүхэн суваг каналууд, улсын музей (Rijksmuseum), Ван Гогийн музей, Анна Франкын байшин, улаан дэнлүүний гудамж болон олон хар тамхины кафенууд нь жил бүр 4.2 сая жуулчныг татдаг.
Амстердам | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Амстердамын сарын дундаж хэм ба хур тунадас (1971-2000 он)
Эх сурвалж: Koninklijk Nederlands Meteorologisch Instituut (PDF; 52 kB) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.