![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2c/Amami_Oshima_ISS019.jpg/640px-Amami_Oshima_ISS019.jpg&w=640&q=50)
Амами Оошима
From Wikipedia, the free encyclopedia
Амами Оошима (Япон: 奄美大島, окинава: ウーシマ;[1] амами: ウシマ[2]) буюу Амами нь Кюүшү болон Окинавагийн хооронд байх Амами олтригийн хамгийн том арал юм. Амами олтриг нь Сацүнан арлуудын нэг хэсгийг бүрдүүлнэ.[3]
Quick Facts Гадаад нэр: 奄美大島 Хоч: Үүшима, Газарзүй ...
Гадаад нэр: 奄美大島
Хоч: Үүшима | |
---|---|
![]() Амами Оошима | |
Газарзүй | |
Байршил | Номхон далай |
Солбицол | 28°19′35″N 129°22′29″E |
Олтриг | Амами олтриг |
Талбай | 712.35 км2 (275.04 хавтгай дөрвөлжин миль) |
Эргийн урт | 461.1 км (286.51 миль) |
Хамгийн өндөр цэгийн өндөр | 694 м (2,277 фут) |
Хамгийн өндөр цэг | Ювандакэ |
Улс | |
Аймаг | Кагошима |
Тойрог | Оошима |
Хамгийн том хот | Амами (хүн ам 44,561) |
Хүн ам зүй | |
Хүн ам | 73,000 (Огноо: 2013) |
Угсаатны бүлэг | Рюүкюү, Япончууд |
Close
Тус арал нь 712.35 км2 талбайтай бөгөөд 73,000 орчим хүн оршин суудаг. Засаг захиргааны хувьд Кагошима аймгийн Амами хот, Тацүго, Сэтоүчи хэмээх 2 суурин, Үкэн, Ямато хэмээх 2 тосгонд хуваагдана. Арлын газар нутгийн ихэнхийг Амами олтригийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн эзэлдэг.