From Wikipedia, the free encyclopedia
Альберто Морено Перес (исп. Alberto Moreno Pérez; 1992 оны долоодугаар сарын 5-нд Севилья хотод төрсөн) — Испанийн хөлбөмбөгчин бөгөөд «Ливерпүүл» багт хамгаалагчаар тоглодог.
Альберто Морено | ||
Ерөнхий мэдээлэл | ||
Мэндэлсэн | 1992 оны 7 сарын 5 Испани, Севилья | |
Иргэншил | Испани | |
Өндөр | 171 см | |
Жин | 64 кг | |
Байрлал | зүүн хамгаалагч | |
Багийн мэдээлэл | ||
Баг | Ливерпүүл | |
Дугаар | 18 | |
Тоглогчийн замнал | ||
Залуучуудын багууд | ||
Севилья | ||
Багийн замнал* | ||
2011—2013 | Севилья Атлетико | 49 (6) |
2012—2014 | Севилья | 44 (3) |
2014—одоо | Ливерпүүл | 2 (1) |
Шигшээ** | ||
2013 | Испани (21-) | 6 (0) |
2013—одоо | Испани | 3 (0) |
* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 8 сарын 31-нд шинэчлэв. ** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) | ||
Альберто — «Севильягийн» төгсөгч. 2011 - 2013 онд нөөц бүрэлдэхүүн «Севилья Атлетикогийн» гишүүн байхдаа 2012 оны дөрөвдүгээр сарын 8-нд «Атлетикийн»[1] эсрэг үндсэн бүрэлдэхүүнд анх гараалж байлаа. 2013 оны хоёрдугаар сард Альберто үндсэн багт албан ёсоор багтсан юм.[2]
2014 оны наймдугаар сарын 13-нд «Севилья» Английн «Ливерпүүл» баг руу Альбертог явуулахаа зарлав.[3]
2014 оны наймдугаар сарын 16 түүнийг 18 дугаартайгаар «Ливерпүүл» зарласан ба наймаанд 18 000 000 евро зарцуулсан байжээ.
«Ливерпүүлийн» эхний тоглолтоо «Манчестер Ситигийн» эсрэг хийсэн Морено 41-р минутанд алдсан гоолын буруутан болов. Удаахь тоглолтонд «Тоттенхэм Хотспурийн» хаалганд анхны бөмбөгөө шигтгэсэн.
Испанийн залуучуудын шигшээд багтан 2013 оны ЕАШТ-д өрсөлдөж байлаа. Үндсэн шигшээд 2014 оны ДАШТ-ий сонгонд Гүржийн эсрэг сэлгээнээс гараалсан.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.