Умард Африкийн Алжир улсын нийслэл бөгөөд тэргүүн их хот, нутгийн хуваарь ёсоор улсынхаа 48 аймгийн нэг болсон газар бол Алжир (арабаар الجزائر , al-Jazā’er, оросоор Алжир, францаар Alger, англиар Algiers) хот юм. Газар дундын тэнгисийн эрэгт 273 км² газар эзлэн байгаа энэ газарт 2008 оны байдлаар 2,135,630 хүн амьдран сууж байна. Ярайсан цагаан байшингуудтай. 2011 онд 9 км метро баригдсан. Бусдаар бусдаар автобус, трамвай зэрэг газрын, бас агаарын, далайн тээврээр холбогддог. Өнтэй өвөл (11.2 °C), халуун зун (25.2 °C) тохиодог Газар дундын тэнгисийн уур амьсгалтай.
Зураг
Викимедиа дуу дүрсний сан: Алжир хот |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.