Герман хэл
From Wikipedia, the free encyclopedia
Дэлхий дахины зонхилох хэлний нэг болох герман (Кириллээр [дойч], Латинаар [deutsch]) хэлийг төрөлх хэлээрээ 95–100 сая хүн эзэмшдэг бол хоёрдогч хэлээр эзэмшдэг 85 гаруй сая хүн байдаг аж. Энэ нь Герман хэлийг зайлшгүй хэрэгтэй хэлнүүдийн нэг гэдгийн баталгаа юм. Төрөл гарлаараа энэтхэг-европ хэлний язгуураас үүссэн баруун герман хэлний бүлэгт багтдаг ба мөн баруун герман хэлний бүлгээс гаралтай өөр хэлүүдийг дурдвал англи, нидерланд, африкаанс хэл гэх мэт багтана. Өөрөөр хэлвэл, эдгээр хэлнүүд бүгд нэг хэлнээс өөр өөр аялагууд болцгоож улмаар цаг хугацааны явцад өөрсдийн бие даасан хэл болцгоосон ба эдгээр хэлнүүдээс харахад бусад бүлгийн хэлнүүдтэйгээ адилхан дүрэм, хэллэг, үгийн сан гэх мэт ажиглагддаг. Жишээ дурдвал,
Герман хэл | |
---|---|
Өөрийн нэр | Deutsch, Deutsche Sprache - [ˈdɔʏtʃ] |
Тархалт | Герман, Австри, Швейцар, Лихтенштайн, Бельги, Итали зэрэг олон орон |
Төрөлх хэлтний тоо | гол аялгуугаар: 90 (1990)[1] – 98 сая (2005)[2] бүх аялгуугаар: 120 сая (1990–2005)[1] хоёрдогч хэл болгон: 80 сая (2006)[3] |
Хэлний ангилал | Энэтхэг-Европ
|
Бичиг үсэг | Латин үсэг (Герман хувилбар) |
Албан ёсны хэрэглээ | |
Улс | Герман Австри Олон улсын байгууллага: Европын Холбоо Европын Холбоо |
Томьёолбор | |
ISO 639-1 | de |
ISO 639-2 | ger (B) deu (T) |
ISO 639-3 | Олон зүйл янз нь: deu – New High German gmh – Middle High German goh – Old High German gct – Alemán Coloniero bar – Austro-Bavarian cim – Cimbrian geh – Hutterite German ksh – Kölsch nds – Low German sli – Lower Silesian ltz – Luxembourgish vmf – Main-Franconian mhn – Mócheno pfl – Palatinate German pdc – Pennsylvania German pdt – Plautdietsch swg – Swabian German gsw – Swiss German uln – Unserdeutsch sxu – Upper Saxon wae – Walser German wep – Westphalian |
англи хэлээр : "I have an apple"
герман хэлээр : "Ich habe einen Apfel"
Герман төрөлх хэлтнийг үндсэндээ герман үндэстэн гэдэг. Герман үндэстнээр голлосон Герман, Австри хоёр улсад герман хэл дангаараа, германчууд тодорхой хувийг эзлэдэг Лихтенштайн, Швейцар, Люксембургт бусад хэлний хамтаар албан ёсны хэл болон тогтжээ. Европын орнуудаас гадна Америк, Канад, Бразил, Өмнө Африк, Намиби улсынханд герман хэл хэрэгтэй.
Орчин цагийн хэлийг 1650 оноос хойш гэж үздэг бөгөөд түүнээс өмнө 1350–1650 он, 1050-1350 он, 500-1050 оны гэж шатлан судалдаг. 1901 онд герман хэлний бичгийн дүрмийг нэг мөр болгон тогтоож байв. 1996 онд зарим зүйлийг засан шинэчлэсэн.
Герман хэлийг латин үсгээр бичиж тэмдэглэдэг. Англи хэлний цагаан толгойн 26 үсгэн дээр Ää, Öö, Üü гурван үсэг болон ß тэмдэг нэмэгдэнэ.