Oasis
From Wikipedia, the free encyclopedia
Oasis нь рок, альтернатив рок урсгалаар тоглодог Английн хамтлаг бөгөөд 1991 онд Манчестер хотод байгуулагдсан. Тус хамтлаг өмнө нь Rain нэрээр уран бүтээлээ гаргадаг байсан ба хамтлагийг үүсгэн байгуулагч Лиам Галлахерийн ах Ноел нэгдсэнээр хамтлагийн нэрээ Oasis болгон өөрчилсөн байдаг. Oasis хамтлаг 8 удаа Британийн шилдэг синглийн, 8 удаа шилдэг цомгийн, 15 удаа NME Award, 9 удаа Q Award, 4 удаа MTV Europe Music Award, 6 удаа Brit Award-ын шагнал авсан. Мөн 2007 онд BBC2 сувгийн сонсогчдын санал асуулгаар тус хамтлаг хөгжмийн урлагчийн түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн хамтлагаар, цомог нь сүүлийн 30 жилийн хамгийн шилдэг цомгийн нэгээр нэрлэгдсэн байна. Гурван удаа Грэммийн шагналд нэр дэвшсэн Oasis хамтлаг дэлхий даяар 70 сая цомог борлуулжээ.[1]
Oasis | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Гарал | Манчестер, Англи |
Хөгжмийн урсгал | Рок, Бритпоп, альтернатив рок |
Идэвхтэй | 1991 - 2009 |
Цахим хуудас | oasisinet |
Түүнчлэн тус хамтлаг "Их Британийн чартын шилдэг 10-т хамтлагаараа хамгийн удаан бичигдсэн" (22 дуу нь Шилдэг 10-т бичигдсэн) гэдэг аварга амжилтаараа 2010 оны Геннисийн номонд бичигдсэн байна.[2] Шилдэг 75 дуу болон цомгийн жагсаалтад 765 долоо хоног бичигдсэн өөр нэгэн амжилтаараа Геннисийн номонд дахин бичигдэж, Английн 1995-2005 оны хоорондох хамгийн шилдэг хамтлагаар нэрлэгдэх болсон байна.[3][4]