![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4c/Flag_of_Mongolia.svg/langxal-640px-Flag_of_Mongolia.svg.png&w=640&q=50)
Моңһлмудин Орн
From Wikipedia, the free encyclopedia
Моңһлмудин Орн (мн. Монгол Улс) - энэ Зүүн болон Төв Азид орших улас юм. Хойд талаараа ОХУ, бусад талаараа БНХАУ-тай хиллэдэг, баруун зүгт Казахстантай ойр (хилийн цэгүүд 38 километр зайтай) байрладаг. Нийслэл болон хамгийн том хот нь нийт хүн амын 40 орчим хувь нь оршин суудаг Улаан-Баатар. Улас төрийн засаглалын хэлбэрийн хувьд нэг танхимт парламенттай бүгд найрамдах улс болно. Төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд, хууль тогтоох эрхтэй буюу төрийн дээд байгууллага нь Уласын Их Хурал юм.
Моңһлмудин Орн
Mongolia |
||||||
---|---|---|---|---|---|---|
|
||||||
Частр: "Монгол улсын төрийн дуулал" Моңһолмудин Таңһчин орон-нутугин частыр |
||||||
![]() |
||||||
Хотол Балһсан (Аһу Ик Балһсан бас) | Улан Баатр 47°55′N 106°53′E | |||||
Келн | Mongolian | |||||
Улусин нерн | Mongolian[1] | |||||
Залвр | Semi-presidential republic | |||||
- | President | Ухнаагийн Хүрэлсүх | ||||
- | Prime Minister | Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ | ||||
Formation | ||||||
- | Formation of the Xiongnu Empire | 209 BC | ||||
- | Independence declared (from Qing Dynasty) | December 29, 1911 | ||||
Аһу | ||||||
- | Бүклдән | 1,564,115,75 km2 (19th) 603,909 sq mi |
||||
- | Усна аһу (%) | 0.43[2] | ||||
Олн улус | ||||||
- | 2015 estimate | 3,000,000 (140th) | ||||
- | 2000 census | 2,407,500[3] | ||||
- | Олн улусин нигитнь | 1.75/km2 (236th) 5,03/sq mi |
||||
GDP (PPP) | 2009 estimate | |||||
- | Total | $9.378 billion[4] | ||||
- | Per capita | $3,481[4] | ||||
GDP (nominal) | 2009 estimate | |||||
- | Total | $4.203 billion[4] | ||||
- | Per capita | $1,560[4] | ||||
Gini (2002) | 32.8 (medium) | |||||
HDI (2007) | ▲ 0.727[5] (medium) (115th) | |||||
Currency | Tögrög (MNT ) |
|||||
Цагин бус | (UTC+7 to +8[6][7]) | |||||
Date formats | yyyy.mm.dd (CE) | |||||
Drives on the | right | |||||
ТЛД | .mn | |||||
Calling code | 976 |
Монгол (95%), Хасаг (3.9%), Тува ард түмнээс бүрдэх 3 сая хун амтай. Монгол улас энэ далайд гарцгүй бөгөөд Бурханы шашин дийлэнх хүн амын шүтлэг юм. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19 дэх дэсд эрэмбэлэгдэх 1,564,116 ам дөрвөлжин километр нутаг нь дунджаар далайн түвшнээс дээш 1,580 метр өндөрт өргөгдсөн байдаг ба хүн амын нягтрал хамгийн сийрэг улс юм. Нутгийн дийлэнх нь тал, хээр бөгөөд хойд болон баруун талаар Алтай, Хангай, Хэнтий нурууд, бусад салбар уулс сунан тогтсон, өмнөд хэсэгт говь зонхилно. Хөдөө аж ахуйн салбарт бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, мөн гол мөрнүүдийн ай сав газруудаар улаан буудай, хүнсний ногоо голчлон тариалдаг. Нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг ашигт малтмал баялаг.
Монгол орноос эртний шим судлалын олдвор арвин олддог. Евразийн нүүдэлчдийн анхны төрт улас гэж алдаршсан Хүннү НТӨ 209 онд Монгол оронд төвлөн байгуулагдаж байв. Түүнээс хойш Түрэг болон өвөг Монгол хэлтэй олон улс ээлжлэн оршин байсан бөгөөд 13-р зууны эхээр тархай Монгол аймгуудыг Чингис хаан нэгтгэж Их Монгол Улс байгуулагдсан. 1234 онд Өгэдэй хаан залгамжилж, хожим нь 1279 онд Чингис хааны ач Хубилай хаан Юань улсыг Хятадад төвлөн байгуулсан байна. Юань улс унасны дараа XIV зууны үеэс Монголчууд Цагаан хэрэмнээс хойших орондоо дотооддоо дайн самуунтай бага хаадын үеийг туулжээ. 1604-1634 онд хаан суусан Лигдэн хаан Манжуудын эсрэг Монголчуудыг дахин нэгтгэхийг оролдсон боловч түүний нас барсны дараагаар Чин улсын эрхшээлд цувран орцгоосон. 1911 онд Чин гүрэн нурах нь тодорхой болсноор Монголчууд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж Богд хаант Монгол улс байгуулагдсан ч 1921 он хүртэл бүрнээр тусгаар тогтнож чадаагүй. 1945 онд ЗХУ-аас бусад гадаадын улсуудаар хүлээн зөвшөөрөгдөж, 1961 онд НҮБ-ын гишүүн, бүрэн эрхт улс болсон. 1924 оны үндсэн хуулиар Бүгд Найрамдах Монгол Ард Улс нэртэй болж, ЗСБНХУ-ын нөлөөгөөр эв хамт улс төрийн дэглэм, нийгэм журмын эдийн засгаар замнасан. 1990 онд бусад социалист улсуудын адил ардчилсан дэглэм, зах зээлийн эдийн засагт шилжсэн.