From Wikipedia, the free encyclopedia
Эмманюэл Жан-Мише́ль Фредери́к Макро́н (Франц: Emmanuel Jean-Michel Frédéric Macron [Error: {{IPA}}: unrecognized language tag: ɛmaˈnɥɛl ʒɑ̃ miˈʃɛl fʁedeˈʁik maˈkʁɔ̃], 1977 оны 12-р сарын 21-нд Амьен, Сомма, О-де-Франс-т төрсөн). Францын улс төрийн зүтгэлтэн, 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Францын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч.
2014-2016 онуудад Эдийн засаг, аж үйлдвэр, цахим асуудлын сайд. "Бүгд Найрамдах Улс Урагшаа" улс төрийн намыг үүсгэгч анхны удидагч.
Пикардийн их сургуулийн мэдрэлийн эмгэг судлалын профессор Жан-Мишель Макрон (1950 онд төрсөн), эмч Франсуаза Макрон-Ногес нарын гэр бүлд төрсөн. Тэрээр Парисын X-Нантеррийн их сургууль, Улс төрийн судалгааны хүрээлэн, Үндэсний Удирдлагын сургуульд суралцаж төгссөн. 1999-2001 онд философич Пол Рикёрийн туслахаар ажилласан. Макрон 2004-2008 онд Эдийн засгийн яаманд байцаагчаар ажиллаж байгаад 2007 оноос хойш Жак Аттали-гаар ахлуулсан Францын өсөлтийг сайжруулах комиссын дэд илтгэгчээр ажилласан байна. "Rothschild & Cie Banque"-д хөрөнгө оруулалтын асуудал эрхэлж байсан бөгөөд "Санхүүгийн Моцарт" гэдэг хоч авч байжээ.
2012-2014 онд Ерөнхийлөгч Франсуа Олландын үед Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байсан. Тэрбээр 2014 оны 7 дугаар сарын 15-нд огцорч, мөн оны 8 дугаар сарын 26-нд Эдийн засгийн сайдаар томилогдсон.
Макроны сонгуулийн хөтөлбөр зүүний үзэлтэй байсан (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж, бага орлоготой ажилчдын цалинг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн албан журмын даатгалаар төлөх үйлчилгээний өргөтгөл, багш, цагдаа нарын тоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйд хөрөнгө оруулалт хийх) ба эрх зүйн талаар (хөдөлмөрийн зах зээлийг либералчлах, төрийн албан хаагчдын тэтгэврийн тэтгэмжийг халах, хамгийн чинээлэг иргэдийн татварыг бууруулах, төрийн албанд 120 мянган ажлын байрыг цуцлах, төсвийн алдагдлыг тогтмол бууруулах Европын холбооны шаардлага) гэх мэт. Хөтөлбөрт Батлан хамгаалах бодлогын талаар чухал заалтуудын нэг бол 18-21 насны иргэдийн цэргийн албан хаах хугацааг 1-2 сар болгож бүх нийтийн цэрэг татлагад эргэн орох явдал байв.
Тэрээр хоёр дахь шатанд орж, 23.86% -ийн санал авч тэргүүлсэн. Түүнийг "Бүгд найрамдахчууд" намаас нэр дэвшигчид болон социалистууд Франсуа Фийон, Бенуа Амон нар дэмжиж байв. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд тэрээр хэт барууны удирдагч Марин Ле Пентэй өрсөлдөж, хоёр дахин илүүрхэж (66.1%, 33.9%) ялж Францын хамгийн залуу Ерөнхийлөгч болжээ. Ажиглагчдын үзэж байгаагаар Макроны ийм итгэлтэй ялалтыг сонгогчид Ле Пен ялсан тохиолдолд Францад заналхийлж байсан тогтворгүй байдлаас болгоомжилж байгаатай холбон тайлбарлаж байсан. 2017 оны 5 дугаар сарын 8-нд Макрон "Бүгд Найрамдах Улс урагшаа" намын даргын албан тушаалаас гарах шийдвэр гаргасан байна.
2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Эмманюэл Макрон Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсож Бүгд Найрамдах Франц Улсын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч болов. Макрон 5 дугаар сарын 8-нд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тухай албан ёсоор мэдэгдсэний дараа тэрээр АНУ, Их Британи, Герман, Турк, Канадын удирдагчидтай утсаар ярьсан байна.
5 дугаар сарын 17-нд Ерөнхий сайд Эдуард Филиппээр ахлуулсан Францын шинэ засгийн газрыг танилцуулсан. Үүний зэрэгцээ Францын "Le Figaro" сонин Эмманюэл Макроныг сонгуулийн амлалтыг зөрчсөн гэж буруутгажээ. Болзошгүй террорист халдлагаас Францын аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор Макрон тусгай албаны удирдлагад өөрчлөлт оруулж эхэлжээ. Тэрээр "Терроризмтой тэмцэх үндэсний төв"-ийг байгуулжээ.
Макрон 2018 онд Форбс сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад багтсан. Тэрээр 12-р байр эзэлсэн бол түүний өмнөх Ерөнхийлөгч Франсуа Олланд 2016 онд уг чансааны 23-р байрыг эзэлж байсан юм.
Э.Макрон 2022 оны 4-р сарын 10-ны Францын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж Марин Ле Пэн -тэй хоёрдугаар шатны сонгуульд тунаж үлдээд улиран сонгогдох магадлал өндөр байсан бөгөөд 4-р сарын 24-ний хоёр дах шатны сонгуулиар Марин Ле Пэнийг ялж 27-ны өдөр Францын Үндсэн хуулийн дарга түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон тухай албан ёсоор зарласан юм.
2023 оны 5-р сарын 21-22-нд Францын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол улсад төрийн айлчлал хийсэн. Энэ айлчлал нь Францын Ерөнхийлөгчийн Монгол улсад хийсэн анхны айлчлал гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой болжээ.
2007 онд тэрээр өөрийн франц хэлний багш асан Брижит Троннё-той (фр. Brigitte Trogneux ) гэрлэсэн бөгөөд түүнээс 24 насаар эгч ажээ. Тэдний дундаас хүүхэд төрөөгүй, харин Брижитт өмнөх гэрлэлтээс гурван хүүхэд, долоон ач зээтэй ажээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.