![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f2/Chocolate.jpg/640px-Chocolate.jpg&w=640&q=50)
Шоколад
From Wikipedia, the free encyclopedia
Какаоны модны үрээр шоколадыг хийдэг. Монгол нэр нь борхош билээ. Үүнийг Theobrоma cacao гэж шинжлэх ухаанд тэмдэглэдэг бөгөөд 17-р зууны үед эрдэмтэн Карл Линней ийн нэрлэжээ. Энэ нь Грекээр амт оруулагч гэсэн үг. Гэвч хэдэн мянган жилийн өмнө Мексик болон Өмнөд Америк орчмоор суурьшин байсан Майячууд шоколадыг хэрэглэж байсан гэж үздэг. Учир нь тухайн үеэс үлдсэн ханан дээрх зурагт бурхадын идээ болгон хэрэглэдэг байсан тухай дүрсэлжээ. Тэд какаоны модны жимсийг түүн, үрийг нь нунтаглаад халуун ногоотой, хөөсөрсөн, гашуун амттай унд болгодог байжээ.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f2/Chocolate.jpg/640px-Chocolate.jpg)
Алдарт жуулчин Христофор Колумб, Эрнан Кортез нар 1500 оны орчим какаоны үрийг анх Европт авч ирсэн байна. Европчууд уг үрээр юу хийдгийг мэддэгүй байв. Учир нь уг үрээр хийдэг ундаа маш гашуун байлаа. Эцэст нь Кортез ундаанд чихэр холих санаа сэджээ. Шинээр нээсэн энэхүү чихэрлэг ундаа нь богинохон хугацаанд Европын хаадын гэр бүлийн тусгай ундаа болжээ. Тухайн үед какашоны үрш.шшш до ш до ш до ггэ, элсэн чихэр тийм ч элбэг биш байсан тул ард иргэд хэрэглэдэггүй байв. Какаоны ургамлын тариалан ихсэх тусам улам хямд болж улам өргөн хэрэглэх болжээ. Удаан хугацааны турш шоколадыг шингэн байдлаар хэрэглэж байв. 1800-аад оны үеэс Англи, Швейцарт өнөөгийн шоколадтай төстэй амттай, хатуу шоколад гарах болжээ.