From Wikipedia, the free encyclopedia
Цирк гэдэг анхандаа морьт цэргийн үзүүлбэр байжээ. Хожим цирк нь алиалагч, акробат, сургуультай амьтад, агаарын жүжиг, хөгжимчин, бүжигчин, цагариг, уяачид, жонглёрчин, илбэчин, дугуйчин, бусад биетийн хуурмаг үзүүлбэр, трюк зэргийг багтаасан чиг баримжаа бүхий уран бүтээлчид олон төрлийн зугаа цэнгэлийн үзүүлбэр үзүүлдэг нэгдмэл байгууллага болсонн байна.
Цирк гэдгийг Монгол хэлний их тайлбар тольд "Акробат, гимнастик, илбэ, тэнцвэр, хөгжмийн инээдэмт гараа, амьтан сургалт, алиалал, хүндийг өргөлт зэрэг үндсэн төрөл зүйл бүхий урлаг: циркийн тоглолт (циркийн үзүүлбэр)" гэжээ.
Цирк гэдэг нэр томьёо нь 250 жилийн орчин үеийн түүхэн дэх янз бүрийн хэлбэрийг дагаж мөрддөг тоглолтыг тодорхойлдог. Филип Астлейг орчин үеийн циркийн эцэг гэж үздэг.
1768 онд чадварлаг морьтон Астлей Темза голын урд талын задгай талбайд морио унаж үзүүлбэр үзүүлж эхэлжээ.
1770 онд тэрбээр морин уралдааны жагсаалын хоорондох завсарлагааны хугацааг нөхөх зорилгоор акробат, дүүжин, жонглёр, алиалагч хөлсөлж, улмаар "цирк" нэртэй болов.
Ф.Астлейн үеэс эхлэн тоглолтын хэв маяг хөгжиж ирсэн тул эдгээр циркийн тоглож байсан газрууд ч мөн адил хөгжсөн байдаг. Анхны орчин үеийн циркүүд хязгаарлагдмал битүү суудал бүхий задгай байгууламжид тоглодог байв. XVIII зууны сүүлээс XIX зууны сүүл хүртэл захиалгаар хийсэн циркийн барилгуудыг (ихэвчлэн модон) янз бүрийн суудал, төв цагариг, заримдаа тайзны хамт барьж байжээ. XIX зууны дунд үеэс "Том орой" гэж нэрлэдэг уламжлалт том майхнууд бүхий явуулын циркүүд суурин газрын тоглолтыг орлож эхэлсэн. Эцэст нь эдгээр майхнууд хамгийн түгээмэл газар болжээ. Орчин үеийн циркчид майхан, театр, казино зэрэг олон газарт тоглодог. Циркийн олон үзүүлбэрийг ихэвчлэн 13 м диаметртэй дугуй хэлбэртэй орон зайд хийсээр байна. Энэхүү хэмжээсийг XVIII зууны сүүлчээр Филип Астлей баталсан бөгөөд энэ нь акробатын морь унаач хүн үйлдэл мэхээ хийх болон морин дээр босоо зогсож байх боломжийг олгож байсан юм.
Анх XIV зуунд англи хэлээр тэмдэглэгдэн үлдсэн цирк гэдэг үг нь латины circus хэмээх үгээс гаралтай. Энэ нь грекийн κίρκος (киркос) гэсэн үг бөгөөд "тойрог" эсвэл "дугуй" (магадгүй цагариг) гэсэн утгатай ажээ.
Циркийг таван мянган жилийн өмнө бий болсон гэж үзэх нь бий. Орчин цагийн циркийн түүх нь Их Британи улсын иргэн Филип Астлейн 1768 оноос эхлүүлсэн үзүүлбэрээс салшгүй холбоотой байдаг. Үүнээс гадна цирк өнөөгийн хэлбэрээ олоход 1800 оны сүүл үеийн Франц улсын нөлөө ч нэлээд бий гэж үздэг.
Монголд үндэсний цирк бий болох үндэс суурийг тавьсан гурван үйл явдал бий. Үүнд:
1941 оны 7 сарын 9-нд 3000 хүний суудалтай театрт анхны тоглолтоо толилуулсан. Манайд цирк үүссэн нь ЗХУ-аас эхлэлтэй.
1931 онд ЗХУ-ын анхны циркийн бүрэлдэхүүн Монголд ирж хөдөө орон нутгаар аялан тоглосон нь оросын циркийн анхны гадаад айлчлал байжээ.
1934, 1936 онд дахин ирснээр Монгол улсад орос циркчид гурвантаа ирж тогложээ.
Монгол циркийн үндэслэгчдийн нэг нь Ж.Раднаабазар юм. Ж.Раднаабазар нь Улаан-Үдэд сурч байсан. Сургуульдаа онц сураад Москвагийн циркийн сургуулийг үзсэн байна. Монголоос Ж.Раднаабазар нь Л.Нацаг, Д.Гомбо нарыг дагуулж циркийн сургуульд сурч, дүүргэжээ. Тэд гурвуулаа төгсөж ирээд Бөмбөгөр Ногоон театрын хажууд циркийн бүлгэм байгуулж, удалгүй төр засагт цирк байгуулах хүсэлт тавьж байжээ.
1968 онд Сайд нарын зөвлөлөөс 2000 хүний суудалтай цирк барих шийдвэр гарч байжээ.
2016 онд Монголын циркийн 75 жилийн ойн баярын хүрээнд “Эргэн дурсагдах Монгол цирк” нэгдсэн тоглолт 7 сарын 6, 7-нд болж байсан юм. Энэхүү тоглолтод ахмад, дунд, залуу үеийн 200 гаруй циркч нэгдэн нэгэн манеж дээр анх удаа цуглаж байв. Тухайн үед 60 настай, тэнцвэрийн жүжигчин Л.Төмөрбаатар, алиалагч Н.Магсаржав нар оролцож байв. Циркийн ойтой адил тооны 75 уран нугараач нугарсан бөгөөд Ардын жүжигчин, Зууны манлай уран нугараач Б.Норовсамбуу гуай удирдаж, дэглэж байжээ.
Монголын циркэд дэлхийг гайхагдсан уран бүтээлчид олон бий. Монгол цирк уран нугаралтаараа дэлхийд гайхагддаг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.