Цахим худалдаа
ихэвчлэн интернэтээр дамжуулан үйл ажиллагаа явуулах бизнес / From Wikipedia, the free encyclopedia
Электрон худалдаа, э-худалдаа эсвэл эхудалдаа гэж түгээмэл бичдэг, нь интернэт эсвэл онлайн нийгмийн сүлжээ гэх мэтийг ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах үйл ажиллагаа юм. Электрон худалдаа гар утасны худалдаа, цахим гүйлгээ хийх, нийлүүлэлтийн гинжин менежмент, Интернет маркетинг, онлайн гүйлгээ боловсруулах, электрон өгөгдөл солилцоо (EDI), бараа материалын удирдлагын систем, автомат мэдээлэл цуглуулах систем гэх мэт технологиудас бүтдэг. Орчин үеийн электрон худалдаа нь World Wide Web-г наад зах нь гүйлгээний амьдралын мөчлөгийн нэг хэсэгт ихэвчлэн ашигладаг хэдий ч и-мэйл гэх мэт бусад технологиудыг ашигладаг .
И-худалдааны бизнесүүд нь дараахын бүгд эсвэл заримыг агуулдаг:
- Хэрэглэгчдэд шууд худалдах онлайн худалдааны вэб сайтуудыг жижиглэн худалдааны борлуулалтанд ашиглах
- Гуравдагч этгээдийн бизнес-хэрэглэгчрүү эсвэл хэрэглэгч-хэрэглэгчрүү борлуулалтыг явуулдаг онлайн зах зээлийг хангах, эсвэл оролцох
- Бизнесээс бизнест худалдах, худалдан авах
- Хүн ам зүйн өгөгдлийг вэб холбоо, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан цуглуулах, ашиглах
- Бизнес-бизнес (B2B) цахим мэдээлэл солилцох
- И-мэйл, факс ашиглан боломжит болон одоогийн худалдан авагчдад маркетинг хийх (жишээ нь, сонин)
- Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахад pretail эрхлэх
- В алютын солилцоо болон арилжаа эрхэлдэг онлайн санхүүгийн бирж