Дэлхий дахины веб
From Wikipedia, the free encyclopedia
Дэлхий дахины веб, богиноор Вэб нь (Англи: World Wide Web, товчилсон нь www) нь Интернэтийн тусламжтайгаар хандагддаг холбогдсон бичиг баримтуудын өргөн сүлжээ юм. Энэ сүлжээний орчинд Цахим хөтөчийн тусламжтайгаар бичиг, зураг, дүрс бичлэг, дуу авиа мөн бусад олон төрлийн файлуудыг агуулсан цахим хуудсуудыг үзэж, гипер холбоосуудаар хуудас хооронд хялбархан шилжих боломжтой байдаг.
Энэ сүлжээг анх Британийн инженер, компьютерийн шинжлэх ухааны эрдэмтэн Тим Бернерс-Ли нь 1989 оны 3-р сард санаачлан үүсгэсэн бөгөөд одоо түүний тэргүүлсэн Дэлхий цахим сүлжээний холбоо нь олон улсын түвшинд хэм хэмжээ тогтоодог байгууллага болсон юм.
Одоо цагт Дэлхий цахим сүлжээ нь хүн төрөлхтний мэдлэг, соёлын санг арвижуулж, алсын зайнаас ч гэсэн хоорондоо харилцах, хамтран ажиллах боломжит орчин болсон юм.