Цагаан-Үүр сум
From Wikipedia, the free encyclopedia
Цагааннуур сум (Хөвсгөл) хуудастай андуурч болзошгүй.
Цагаан-Үүр сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Баруун талаараа Ханх сум, баруун урд талаараа Чандмань-Өндөр сум, урд талаараа Эрдэнэбулган сум, хойд болон зүүн талаараа Оросын Холбооны Улстай хиллэнэ. Сумын төвийн албан ёсны нэр Булган бөгөөд Үүрийн голын баруун талд байрлана. Нийт газар нутаг 8,730 км². Хүн ам 2007 оны байдлаар 2415.