From Wikipedia, the free encyclopedia
Хөдөөд овог Дамдины Пэрлээ (Пэрэнлэй-1911-1982) нь Монголын ууган археологич, түүхч, зохиолч, орчуулагч хүн бөгөөд ард түмэндээ "Хөдөө"-гийн гэж алдаршсан хүн байв.
Хөдөөд овогт Дамдины Пэрлээ | |
---|---|
Төрсөн огноо | 1911 Сэцэн хан аймгийн Жонон бэйсийн хошуу (Одоогийн Хэнтий аймгийн Биндэр сум) |
Нас барсан огноо | 1982 БНМАУ, Улаанбаатар хот |
Оршин суугаа улс | БНМАУ |
Иргэншил | БНМАУ |
Үндэс | Монгол |
Салбар | Түүх, Археологи, Уран зохиол |
Байгууллага | Түүхийн хүрээлэн |
Төгссөн сургууль | МУИС |
Эрдмийн ажлын зөвлөх | Түүхийн ухааны доктор |
Эрдмийн бусад зөвлөх | Академич |
Нэр хүндтэй шагналууд | Алтан гадас одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 1991 онд Монгол улсын төрийн шагнал |
Пэрлээ (Пэрэнлэй) 1911 онд Богд Хаант Монгол Улсын Сэцэн хан аймгийн Жонон бэйсийн хошуу буюу одоогийн Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт Дамдингийнд төрсөн байна. Х.Пэрлээ 1926-1928 онд хошууны бага сургуульд, 1928 онд Багшийн сургуульд суралцаж багшийн мэргэжилтэй болжээ.1929-1937 онд Хэнтий, Архангай аймагт бага сургуулийн захирал, багш, холбоочноор ажиллаж байсан.
1937 онд хэлмэгдэж 10 жилийн ял авч шоронд орж 1941 онд суллагдсан бөгөөд сүүлд 1956 онд цагаатсан байна.
1945-1949 онд Монгол Улсын Их Сургуульд эчнээгээр суралцан төгсгөж, түүхч мэргэжил эзэмшжээ. 1941 онд тэр үеийн Шинжлэх Ухааны Хүрээлэн (одоогийн Шинжлэх Ухааны Академи)-д судлаачаар орж насан өөд болтлоо Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, тасгийн эрхлэгчээр 40 гаруй жил тасралтгүй ажиллажээ.
1957 оноос ЗХУ-ын Дорно дахины судлалын хүрээлэнгийн аспирантурт суралцаж 1959 онд БНМАУ-д анх эрдмийн зэргийг «Хятаны түүхээс» сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.
1978 онд «Эртний монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн түүхийн зарим асуудалд» сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Д.Пэрлээ нь 1962 онд Дэлхийн өвөг түүхийн холбооны байнгын зөвлөлийн гишүүнээр, 1967 онд Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллажээ.
Д.Пэрлээ 1940-өөд оноос эртний монголчуудын угсаа гарал, соёл иргэншлийн түүхийн гол зангилаа асуудлыг багтаасан судалгааны нэгэн том чиглэлийг сонгон авч ажиллан «БНМАУ-ын түүх»-ийн нэгэн боть, «БНМАУ-ын түүх»-ийн гурвал зохиолын нэг үндсэн зохиогчоор ажилласан ба эрдэм шинжилгээний 20 гаруй ном, товхимол, 100 гаруй өгүүлэл туурвин, дотоод, гадаадад нийтлүүлж, Монголд төдийгүй, дэлхийн дорно дахины судлалд нэрд гарсан эрдэмтэн болж чадсан байна.
Тэрээр 1982 онд нас баржээ.
Монгол улс Д.Пэрлээг Алтан гадас одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнаж, 1991 онд түүний судалгааны бүтээлүүдэд Монгол улсын төрийн шагналыг нэхэн олгожээ.
Монгол судлал анх Монголд биш, гадаад орнуудад үүсч хөгжсөнийг XX зуунд эрчимтэй хөгжүүлж нутагшуулан Монгол улсыг дэлхийн Монгол судлалын төв болгоход гол үүргийг гүйцэтгэсэн монгол эрдэмтдийн нэг. Монголдоо анх удаа эрдмийн зэрэг хамгаалсан судлаач. 1959 онд "Хятан нар, тэдний монголчуудтай холбогдох нь" сэдвээр дэд эрдэмтний зэрэг, 1981 онд "Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн асуудалд" сэдвээр докторын зэргийг тус тус хамгаалсан. Монголын төдийгүй дэлхийн түүхийн шинжлэх ухааны эргэлтэнд "гурван голын монголчууд" хэмээх нэр томъёог анх оруулсан. Түүхийн шинжлэх ухааны хавсарга олон ухаан болох зоос судлал, тамга судлал, сурвалж судлал гэх зэргийн үндсийг тавигсдын нэг юм.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.