Хятад-Төвөд хэлний язгуур
From Wikipedia, the free encyclopedia
Хятад-Төвөд хэлний язгуур - Дорнод Ази, Зүүн Өмнөд Ази, Өмнөд Азид тархсан Хятад хэл болон Төвөд-Бирм хэлний бүлэг хэмээн хуваагддаг хэлний язгуур юм. Хэл шинжлэлийн хувьд 200-300 хэл багтдаг гэсэн судалгаа бий. Энэхүү хэлний язгуур нь Энэтхэг-Европ хэлний язгуурын дараа орох хамгийн олон ярилцагчтай хэлний язгуур юм.